Технологийн аварга Google компани “Дэлхийн Оюуны Өмчийн байгууллага”-д бугуйнд зүүсэн төхөөрөмжөөр хүний цусан дахь хавдрын эсийг устгах технологийн зохиогчийн эрхийг бүртгүүлжээ.
Төхөөрөмж нь сонгосон байгаа устгахдаа хэрэглэгчийн судас руу эрчим хүч дамжуулах аж
“Нано бөөмсийг дамжуулах нь” гэж нэрлэсэн зохиогчийн эрхийн бичигт тайлбарласнаар “Бугуйнд зүүх төхөөрөмж өөрөө цусан дахь устгах шаардлагатай байг тогтоож, устгана” гэсэн аж.
Устгах шаардлагатай бай нь фермент, даавар, уураг, цусанд ороод удаагүй бөгөөд төхөөрөмжийг зүүж байгаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох молекул ч байж болох юм.
Харин төхөөрөмж нь сонгосон байгаа устгахдаа хэрэглэгчийн судас руу эрчим хүч дамжуулах аж. Энэхүү эрчим хүч нь радио богино долгион, соронзон долгион, дууны долгион, эсвэл нүдэнд үзэгдэх гэрлэн дохио ч байж болох юм байна.
Google компани зарим нэг уураг Паркинсоны өвчний шалтгаан болдог гэдгийг дурдаад хэрэглэгчийн зүүх төхөөрөмж тэдгээр уургийг устгах бөгөөд өвчний явцыг удаашруулах боломжтой гэжээ.
Мэдээж хэрэг компани хорт хавдрын эсрэг судалгаа явуулж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд олон нууц төсөл хэрэгжүүлж байдаг “Google Х Лаборатори” 2004 онд хорт хавдар болон төрөл бүрийн өвчнийг оношлох эм бүтээх зохиогчийн эрх авч байв.