Хүний нүдийг үзэсгэлэнтэй харагдуулахын дээр бидний харааны эрхтнийг бохирдлоос хамгаалдаг сормуусны урт ямар байвал зохимжтой гэсэн нэгэн тун ч өвөрмөц, “дэмий ” ч гэж хэлмээр судалгааг Америкийн эрдэмтэд хийжээ.
Эрүүл сормуус нүд хуурайших эрсдэлийг хоёр дахин бууруулж, эмзэг эрхтнийг бактери болон бусад хортой бичил биетүүдээс хамгаалдаг юм байна. Магадгүй ийм учраас л тачир, богино сормуустай хүмүүс бусдаас их нүдний халдварт өртдөг бололтой.
22 сүүн тэжээлтний сормуусыг хэмжихэд амьтдын сормуус нь тэдний нүдний өргөний гуравны нэгтэй тэнцүү байжээ.
“Хүмүүс сормуусыг нүдийг сайхан харагдуулдаг л гэж боддог. Гэхдээ үнэндээ сормуус биднийг олон төрлийн өвчин, нүдний талын асуудлуудаас хамгаалдаг” хэмээн Жоржиягийн Технологийн хүрээлэнгийн профессор Дэвид Ху ярьжээ.
Урьд өмнө нь сормуусны үүргийн талаарх асуудал хэзээ ч шинжлэх ухааны хэлэлцүүлгийн сэдэв болж байсангүй. Харин профессор Ху анхны охиноо төрсний дараа энэ асуудлыг сонирхож иржээ. Тэрбээр охиныхоо өтгөн урт сормуусыг хараад ихэд гайхан, энэхүү гайхалтай зүйл хүн болон амьтанд хэрхэн үүссэн талаар сонирхож эхэлсэн байна. Шинжлэх ухааны бүтээлүүд дундаас асуултандаа хариулт авч чадаагүй профессор сормуусны хамгаалах үүргийг илтгэх туршилтуудыг бие даан хийх болжээ.
Эхлээд тэрбээр Нью-Йоркийн байгалийн музейд байх амьтдын чихмэлийн сормуусыг хэмжүүлэхээр оюутнаа явуулсан гэнэ. Ингээд аварга том анаашаас эхлээд Амурын зараа хүртэл 22 сүүн тэжээлтний сормуусыг хэмжихэд амьтдын сормуус нь тэдний нүдний өргөний гуравны нэгтэй тэнцүү байжээ.
Чухамхүү яагаад ийм хэмжээтэй байдгийг тодруулахын тулд судлаачид хиймэл нүд ашигласан байна. Хиймэл нүдийг усаар дүүргэн, сормуус хүрээлээлүүлсэн бөгөөд жижиг сэнсээр үлээлгэн агаарын урсгалыг орлуулжээ. Судлаачид хиймэл нүдэн дэх ус хэрхэн ууршиж байгааг нарийн судалсан байна. Судалгааны дүнгээс харахад чухамхүү нүдний өргөний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний сормуус нүдийг бохирдохоос хамгаалж байсан гэнэ. Богино сормуус ч нүдийг хамгаалах чадвартай ч нүдний өргөний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний сормуус илүүтэй хамгаалдаг болох нь тогтоогджээ. Харин илүүдэл урт сормууснууд илүү их агаар оруулж, тоос хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ.
“Бид анхандаа сормуус урт байх тусам сайн гэж бодож байлаа. Гэвч үнэндээ байгаль бидэнд яг л дасан зохицохоор хэмжээний сормуус өгсөн байна” хэмээн эрдэмтэн өгүүлжээ. Гэхдээ өөрийнхөө сормуусыг ургуулж чадахгүй байгаа хүмүүс хиймэл сормуус хэрэглэж болно, гагцхүү зохимжит уртыг тооцоолох ёстой гэж судлаачид тэмдэглэжээ.
Эрдэмтэд энэхүү судалгаа нь янз бүрийн салбарт тус дөхөм болно гэж үзэж байгаа юм байна. Жишээлэхэд цөлд байрлах нарны батарейг сайжруулах боломжтой хэмээн тэд үзсэн байна. Говь цөлд байх батарей тоосоор бохирдож эвдэрч гэмтэх нь их байдаг, харин тэдгээр нь гэрэл гаргахын тулд нүдтэй адил цэвэр байх ёстой гэж онцолжээ.
Эх сурвалж: Вести