Улаан бурхан өвчний халдвар сүүлийн үед нэмэгдэж буй.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газар ,ХӨСҮТ –тэй хамтран улаан бурхан өвчний дэгдэлтийн үеийн голомтын хязгаарлах, таслан зогсоох сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтанд өнөөдрийн байдлаар 260 эмч хамрагдаад байгаа бөгөөд дүүргийн хүүхдийн болон түргэн тусламжийн эмч, өрхийн эмч нар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулллагуудын хүүхэд, харшил,арьсны эмч нар болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн эмч нар хуваарийн дагуу оролцох юм.
Ирэх даваа гариг хүртэл ХӨСҮТ-д зохион байгуулагдах уг сургалтад нийт 800 орчим эмч хамрагдах аж.