Үндэсний портал GoGo.mn сайтаас долоо хоног бүр тодорхой сэдвийн дор дэлхийн тоймыг хүргэж байгаа. Өнгөрч буй энэ долоо хоногт та бүхэнд дэлхийн зах зээл дээр сүүлийн зургаан сарын турш хурдацтай унаж байгаа газрын тосны үнийн талаарх нийтлэлийг хүргэсэн билээ. Газрын тосны үнийн ТҮҮХЭН УНАЛТ- түүний УЧИР ШАЛТГААН нийтлэлийн дэлгэрэнгүйг сонсох хувилбартай нь хүлээн авах боломжтой.
Энэ сарын 16-нд орон нутгийн цагаар 15.00 цагийн үед Оросын хамгийн том үнэт цаасны зах зээл болох Москвагийн хөрөнгийн биржийн арилжаанд нэг евро 100 рубль, харин 80 рубль нэг доллартай тэнцсэн нь ОХУ-ын эдийн засагт өмнө нь гарч байгаагүй түүхэн үзүүлэлт болов.
Рублийн ханш маш хурдацтай унасаар ОХУ-ын эдийн засагт хямрал нүүрлэж байна. Нөхцөл байдал цаашид хэрхэх вэ, эдийн засгийг хямралаас сэргийлэх ямар арга зам байна, рублийн ханшийн уналтыг хэн зогсоож чадах вэ гэсэн асуулт хүн бүрийн анхаарлыг татаж байна. Энэ талаарх Рублийн ханш болон ОХУ-ын эдийн засгийн хэтийн төлөв-чухал 4 асуулт нийтлэлийг сонсох хувилбартай нь хүлээн авна уу.
Энэ сарын 15-нд Австралийн Сидней хотын төвд байрлах Мартин Плейс дүүргийн Lindt нэртэй кафед зэвсэгт этгээдүүд 30 гаруй иргэнийг 14 цагийн турш барьцаалсан хэрэг гарлаа.
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өчигдөр /12.18/ жил бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурлаа хийсэн юм. Тус хэвлэлийн хуралд гадаад, дотоодын 1259 сэтгүүлч оролцсон. Путин 39 сэтгүүлчийн 53 асуултанд хариуллаа. Хэвлэлийн хурлын шууд дамжуулалтыг Путин: ОХУ эдийн засгийн хямралаа даван туулж, олон улсын тавцан дахь байр сууриа бэхжүүлнэ мэдээнээс үзнэ үү.
Рублийн ханш суларч байгааг намжаахын тулд энэ сарын 16-нд ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 10.5 хувиас 17 хувь болгон нэмлээ.
Энэ сарын 16-ний өглөө Пакистаны Пешевар хотын дунд сургууль руу зургаан зэвсэгт этгээд халдан, 500 гаруй гаруй хүнийг барьцаалсан хэрэг гарлаа. Халдлагын улмаас 148 хүн амиа алдсан бөгөөд амиа алдагсдын 100 гаруй нь хүүхдүүд байсан юм. Түүнчлэн 245 гаруй хүн хүнд шархадсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст хандан Кубын эсрэг тавьсан хоригийг цуцалж, тус улстай харилцаагаа сэргээх санал тавьжээ. Энэ тухай АНУ, Куба-харилцааны шинэ хуудас нийьлэлийг сонсох хувилбартай нь хүлээн авна уу.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын эсрэг хориг арга хэмжээ авах болон Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх тухай “Украиныг дэмжих тухай хууль-2014”-т өнөөдөр гарын үсэг зурч баталгаажууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.