Энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хэлэлцүүлгийн гол сэдэв нь ОХУ, Украины хямрал байсангүй. Оролцогчид БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөв, дэлхий нийтэд заналхийлж буй терроризмын аюул, газрын тосны үнийн уналтыг түлхүү хэлэлцжээ.
БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД
Өнгөрсөн арван жилийн хугацаанд БНХАУ АНУ-ын дараа орох хоёр дахь том эдийн засагтай улс болон хөгжсөн. Улмаар тус улс дэлхийн зах зээл дээрх гол тоглогчдын нэг болов. Тиймээс энэ жилийн Давосын чуулганаар Хятадын эдийн засгийг онцолсонд гайхах зүйлгүй.
Давосын форумын эхний өдөр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн илтгэлээс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцяний тавьсан илтгэл бизнес эрхлэгчид төдийгүй хэвлэлийнхний анхаарлыг илүү татсан юм. Энэ талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Шваб ярихдаа “Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтийн анхаарал Хятадад тусч байна” гэсэн юм.
Хятадын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.7-аас 7.4 хувь болж буурлаа. Энэ нь 1990 оноос хойш буюу сүүлийн 24 жилийн хамгийн бага үзүүлэлт. Хятадын эдийн засаг удааширч байгаа нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлж байна.
Энэ талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга 2015 онд хятадын эдийн засаг удааширна. Гэхдээ Засгийн газар үйлчилгээний салбараа хувьчлах, олон нийтийн санаачилга болон инновацийг дэмжих, оюуны өмчийн эрхийг хамгаалах, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхэд түлхүү анхаарна гэв. Түүнчлэн тэрбээр тус улсын эдийн засаг жилд 7 хувиар өсөх нь одоогийн үнэ цэнээр жилд 800 тэрбум ам.долларын ашиг авчирна гэсэн юм. Энэ нь тус улсын таван жилийн өмнөх 10 хувийн өсөлттэй харьцуулахад маш их тоо аж.
Америкийн газрын тосны “ВР” компанийн тэргүүн Роберт Дадли ойрын хэдэн жилд хар алтны нэг торх нь 50-60 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглав.
Давосын форумын бас нэг чухал сэдэв Европын төв буюу Евро бүсийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх үүднээс Евро бүсийн Засгийн газрын бондыг Европын төв банкнаас гаргасан явдал байлаа. Энэ бондыг худалдан авах шийдвэр гаргаж буйгаа энэ сарын 23-нд мэдэгдсэн юм.
Мөн Европын төв банк 2016 оны есдүгээр сар гэхэд 1.1 их наяд евро шинээр хэвлэхээр төлөвлөжээ.
Европын төв банкны энэ шийдвэрийг Давосын форумд оролцогч эдийн засагчид, бизнес эрхлэгчид “валютын дайн”-ы эхлэл хэмээн таамаглаж байгаа юм.
Харин Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Европын төв банкны шийдвэрийг эерэгээр хүлээн авч, “Евро бүс дэх зээлийн зардлыг багасгаж, инфляцийн түвшнийг бууруулаахад чухал нөлөөтэй” гэв.
ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ТААМАГЛАЛ
Дэлхийн зах зээлд сүүлийн зургаан сарын турш газрын тосны үнэ хурдацтай унаж байгаа. Эдийн засгийн шинжээчид хэдэн жилийн дараа нэг торх газрын тосны үнэ эргээд хэвэндээ буюу 150-200 ам.долларт хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Мөн "ОПЕК газрын тосны үнийн өөрчлөлтийг тогтвортой байлгадаг хар алтны банк боловч үүргээ төдийлөн гүйцэтгэхгүй байна" хэмээн францын Total компанийн төлөөлөл Клаудио Дескальци Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.
Гэвч ОПЕК-ийн төлөөлөгчид, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Абдулла аль-Бадри "ОПЕК газрын тосны олборлолтыг бууруулахгүй, одоогийн түвшиндээ барих шийдвэр гаргасан нь ОХУ-ын эдийн засгийн болон АНУ-ын занарын үйлдвэрлэлийн эсрэг гэх зэрэг аль нэг улсын эсрэг чиглэсэн шийдвэр биш. Хэрэв бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын ОПЕК-ийн уулзалтаар олборлолтоо хязгаарлах шийдвэр гаргасан бол ОПЕК-ийн гишүүн биш орнууд газрын тосны олборлолтоо улам нэмэгдүүлэх байсан" гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр газрын тосны үнэ 20-25 ам.доллар хүртэл унахгүй. Үнэ хэсэгтээ 40-50 ам.долларын хооронд хэлбэлзэж, дараа нь аажим сэргэнэ хэмээн хөрөнгө оруулагчдыг тайвшруулав.
Тэгвэл Америкийн газрын тосны “ВР” компанийн тэргүүн Роберт Дадли ойрын хэдэн жилд хар алтны нэг торх нь 50-60 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглав.
ПУТИН, МЕДВЕДЕВГҮЙ ӨНГӨРСӨН ДАВОС
Энэ жилийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар оролцохоос татгалзсан юм. Үүнийг олон улсын шинжээчид ОХУ-ын эдийн засаг хямралын ирмэгт байгаатай холбон тайлбарласан.
Давосын форумд оролцсон ОХУ-ын төлөөлөгчид Хятадын эдийн засаг, газрын тосны үнэ зэрэг хэлэлцүүлэгт оролцох биш эсрэгээрээ өөрсдийн дотоод асуудлуудад анхаарлаа хандуулав. Форумын дөрвөн өдрийн турш ОХУ-ын төлөөлөгчид Засгийн газрын зардлыг бууруулах, эдийн засгийг дэмжих арга хэмжээг хэлэлцсэн юм.
Тэгвэл энэ үеэр ОХУ-ын дэд сайд Аркадий Дворкович газрын тосны үнэ ОХУ-ын төсвийн системд тийм чухал нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгдэв. Тодруулбал ОХУ зарим төслүүд дэх хөрөнгө оруулалтаа татах, үр ашиггүй зардлыг бууруулах, төсвийн зарлагаа 15 хувиар багасгах замаар ямар ч үнэтэй газрын тосоор төсвийн тэнцлийг хангах боломжтой аж. Ирэх 2 жилд ОХУ-ын эдийн засаг уналтад орно гэсэн эдийн засагчдын таамаглалыг ч үгүйсгэв.
"Бусад улс орнуудтай харьцуулахад ОХУ-ын ажилгүйдлийн түвшин болон улсын гадаад өр (10 хувь) бага. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газар хэдэн жилийн өмнөөс нөөц бий болгож эхэлсэн. Хямралын энэ үед нөөцөө зарцуулах цаг нь ирсэн" гэж Дворкович хэлэв.
ОХУ-ын төлөөлөгчдөд Украины хямралын талаар ганцхан асуулт асуусан бөгөөд Давосын форумд оролцогчид Украинаас илүүтэй ОХУ-ын бизнес, эдийн засаг, хямралын асуудлыг сонирхож буйн илрэл энэ юм.
УКРАИНЫ ХЯМРАЛ БОЛОН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ
Давосын чуулганд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко илтгэл тавьсан юм. Тэрбээр Давосын уулзалтад өнгөрсөн долоо хоногт халдлагад өртсөн Донецкийн автобусны жижигхэн хэлтэрхийг авчирсан нь олны анхаарлыг татав. Порошенко Украины зүүн бүс нутагт 9000 орос цэрэг бий хэмээн, ОХУ-ын энэ үйлдлийг "түрэмгийлэл" хэмээн нэрлэв. Түүнчлэн хоёр жилийн дараа Украин ОХУ-аас эрчим хүчний хараат бус улс болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Барууны улс төрчдөөс Украин хямралын асуудлаар Германы канцлер Ангела Меркель үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр ОХУ-ын эрх баригчид Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд оролцвол Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ цуцлах талаар хэлэлцэхэд бэлэн гэсэн юм.
Харин Европын хөрөнгө оруулагчид Европын эдийн засгийн хямралд ОХУ-ын эсрэг авсан хориг нөлөөлсөн гэдэгтэй санал нийлж байгаа аж.
Барууны бизнес эрхлэгчид хориг арга хэмжээг дэмжихгүй байгаа нь ч Давосын форумын үеэр ажиглагджээ.