Өнгөрсөн шөнө SpaceX компани ослын үед “Луу” капсулаа эх пуужингаас салгах туршилтаа амжилттай хийлээ. Хамгийн гол нь энэ удаагийн туршилтад хүн сууж явсан бөгөөд капсул 1,2 секундэд 160 км/цаг хурдалжээ.
2017 оноос эхлэн НАСА-гийн нисгэгчид Олон улсын сансрын станцад очих, станцаас буцаад эх дэлхийдээ ирэхдээ энэхүү капсулыг ашиглах юм. Тиймээс капсул ямар ч аюул осолгүй нисдэг байх шаардлагыг хангах ёстой.
Хэдийгээр ийм нөхцөл байдал үүсэх нь тун ховор ч эхний туршилт ийнхүү амжилттай боллоо. Магадгүй сансарт нисэж явах үед гэнэт пуужинд гал авалцаж дэлбэрэх юм бол капсулыг маш богино хугацаанд пуужингаас холдуулах хэрэгтэй.
Тийм ч учраас компани энэхүү капсулд “SuperDraco” гэх найман хөдөлгүүр суулгаж нэг секундийн дотор пуужингаас холдуулах арга боловсруулжээ. Элон Маскын хэлснээр капсулын дээд хурд 552 км/цаг хүрсэн бөгөөд хэрвээ бодит байдал дээр байсан бол сансрын нисгэгчид ямар ч аюулгүй эх дэлхийдээ эргэн ирнэ гэсэн юм.
Одоо дахин хэд хэдэн туршилт хийх бөгөөд Олон улсын сансрын станц руу “Луу” капсулыг хүнгүй хөөргөх, нислэгийн үед пуужингаас салан одох системийг турших аж. Ингээд энэ бүх туршилт амжилттай болсны эцэст хоёр жилийн дараа АНУ өөрсдийн нисгэгчдийг өөрсдөө ОУСС-д хүргэдэг болох нь.
Та доорх бичлэгээс капсул хэрхэн хөөрч байгааг хараарай.