Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар улсын төсөвт эмийн санхүүжилтийг танаснаар эмнэлгүүдийн эм тасарсан тухай Эрүүл мэндийн сайдын оруулсан асуудлыг авч хэлэлцжээ.
Иймд эмийн төсвийн улирлын мөнгөн дүнг өмнөх улирал уруу шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2015 оны Улсын төсөвт энэ оны дөрөвдүгээр улиралд санхүүжүүлэхээр тусгасан 13.8 тэрбум төгрөгийг энэ оны хоёр, гуравдугаар улиралд шилжүүлэхээр болжээ.
Үлдэгдэл санхүүжилтийг Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед шийдвэрлэхээр болсныг Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллээ.