Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 185 дугаар тогтоолоор УГУ-ын хавсарсан вакциныг заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд шинээр оруулж улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакцины нэг дэх тунг 9 сартайд нь, 2 дахь тунг 2 настайд нь тарихаар заагдсан.
Энэ дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн 9 сар болон 2 нас хүрч байгаа бүх хүүхдийг заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол гарлаа.
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг анх 1971 онд үйлдвэрлэн лиценз авчээ. 1971 оноос Америкийн Нэгдсэн Улс, 1980 оноос Скандиновын орнууд, 1988 оноос Англи, Европын 30 гаруй орон, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхийн 90 гаруй орон дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг нэвтрүүлсэн байна. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээр дээрхи улс орнуудад улаанбурхан, гахайн хавдар, улаануудын өвчлөл эрс буурсан байна.
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг дэлхийд нэвтрүүлж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд 100 гаруй оронд янз бүрийн түвшний 130 гаруй судалгаа хийсэн байна. Судалгаанаас харахад дархлаа 90 хувиас дээш тогтдог төдийгүй дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл бага тохиолддог гэдэг нь батлагджээ.
Манай улсад улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг 2004 оноос дархлаажуулалтанд нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулан судалгаа хийж тус вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэхэд тархвар судлал, дархлал судлалын хувьд боломжтой гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна.
Манай оронд улаанууд өвчин 1928 оноос бүртгэгдэж байсан бөгөөд улсын хэмжээнд 1987-2007 онуудад нийт 11263 тохиолдол бүртгэгджээ.
Жирэмсэн эх, жирэмсний эхний гурван сартайдаа улаанууд өвчнөөр өвчилсөн тохиолдолд хүүхдийн 85 хув нь төрөлхийн гажигтай төрөх эрсдэлтэй байдаг.
Манай улсад 2000 онд төрөлхийн гажигтай 42 хүүхдийг илрүүлэн судлахад 3 хүүхдэд лабораторийн шинжилгээгээр улаанууд өвчний өвөрмөц IgM эерэг гарч, уг өвчний халдвараас үүдэлтэй төрөлхийн гажиг болох нь тогтоогдсон юм. Мөн 2004 онд нийслэл Улаанбаатар хотод жирэмсний хяналтад байсан 138 эрүүл эхээс цуглуулсан цусны ийлдсэнд улаануудын эсрэг өвөрмөц IgG-г тодорхойлоход жирэмсэн эмэгтэйчүүдийн 86.9 хувьд нь улаануудын эсрэг дархлал тогтоцтой байсан. Эдгээр судалгаа нь манай улсын хүн амын дунд улаануудын вирүс эргэлтэд байж, улаануудын халдвараас улбаалсан хүүхдийн төрөлхийн гажиг хөгжил үүсгэж байгааг харуулж байна.
Манай улсад гахай хавдар өвчин 2003-2007 онуудад нийт 55,349 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 5 жилээс 1550 тохиолдол буюу 0,9 хувиар ихэссэн байна. Сүүлийн жилүүдэд өвчлөгсдийн дунд гахай хавдрын хүндрэл их тохиолдож байна. Тухайлбал, 2006 онд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн халдвартын клиникт гахай хавдар өвчний улмаас хэвтэн эмчлүүлэгсдийн 28,4 хувь (186) төмсөгний үрэвслээр, 85,7 хувь (560) нь нойр булчирхайн үрэвслээр, 13,7 хувь (90) нь шүүдэст менингитээр тус тус хүндэрчээ. 2006 онд нийслэл хотод гахайн хавдрын 2885 тохиолдол бүртгэгдсэний 61.2 хувь (1768)-ийг эрэгтэй хүүхдүүд эзэлж байна. Гахайн хавдар өвчний алсын хор уршиг нь төмсөгний үрэвслийн улмаас үргүйдэлд хүргэдэг аюултай.
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг нэвтрүүлсний ач холбогдол нь:
-Заавал хийх дархлаажуулалтад шинээр гахай хавдар, улаанууд өвчний 2 вакцин нэвтрүүлж, өвчний тахалт тархалтыг хязгаарлаж, хүндрэлийг бууруулна, цаашид төрөлхийн улаануудын тархалтыг хяналтад авна.
-Нэг удаагийн хатгалтаар 3 өвчнөөс сэргийлэх вакцин хийснээр хатгалтын тоог цөөрүүлж аюулгүй дархлаажуулалтын бодлогыг хэрэгжүүлж байна.
-Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг нэвтрүүлснээр улаан бурхны вакцины 2 тун заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хасагдах болно.
-Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээр 3 өвчний эсрэг нэг вакциныг хэрэглэж, хүүхэд бүрийг 3 хатгалтаас чөлөөлж байгаагаараа эрүүл мэндийн болон эдийн засгийн асар их ач холбогдолтой юм.
-Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакцины хоёр удаагийн бүрэн тунгаар хүүхдийг дархлаажуулсан тохиолдолд эдгээр өвчнүүдээс сэргийлэх 99 хувийн дархлаа тогтдог байна.
Эцэг, эхчүүд та бүхэн хугацаандаа багтаж хүүхдүүдийнхээ вакциныг хийлгэхийг зөвлөж байна.
М.Жаргал