Гэр бүлтэй болж хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн Соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Баясгалан шинэ цомгоо гаргалаа. Тэрбээр цомгоо үзэгчдэд мартагдахгүй, зүрх сэтгэлд нь хоногшин үлдэх уран бүтээл болохыг билэгдэн "Битгий мартаарай" хэмээн нэрэлжээ.
Түүний шинэ цомог 13 дуунаас бүтсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн худалдаалагдаж байгаа юм. Аз жаргалтай урт удаан амьдрал, гэнэн томоогүй насны дурсамж зэрэг хүний амьдралын сайхан бүхнийг дуучин бүсгүй цомогтоо багтаахыг хичээжээ. Тэрбээр шинэ оны босгон дээр ийнхүү фенүүдийнхээ гарт цомгоо хүргэж амжсан бол удахгүй өвөрмөц клипүүдээ өргөн барихаар зэхээд байна.
Э.Майцэцэг
СТА Г.Амгаланбаатар сэтгүүлчдийг үл ойшоолоо
Жил бүр нэг жүжгийн үнээр гурван жүжиг үзүүлж үзэгчдээ баярлуулдаг Улсын драмын эрдмийн
театрын нүүр царайг хүн болгон Амгаа, Эби, Боогий, Пара хэмээх дөрвөн залуу
жүжигчнээр төсөөлдөг.
Авьяас чадвар тоглосон жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулж, уран бүтээлийнхээ хажуугаар эвлэгхэн дуулдаг "Драмын-4"-ийг танихгүй хүн үгүй болжээ. Урлаг, уран бүтээлээрээ амжилттай яваа жүжигчид маань хадөлмөрийнхөө үр шимээр "Соёлын тэргүүний ажилтан" болж амжицгаасан.
Саяхан "Монголын урлагийн бирж"-ээс зарласан хэвлэлийн бага хурал дээр жүжигчин Г.Амгаланбаатар сэтгүүлчдийг бяцхан доромжлоод авав. Танхим дүүрэн сэтгүүлчид ирээгүй ч сонин хэвлэл, FM радиогоос ирсэн цөөн сэтгүүлчийг түүний нүд хараагүй юм уу, "Энэ сэтгүүлчид чинь яачих ваа" гэж ундууцаж байлаа.
Тэр олны танил болж "хамраа сөхсөн үү", эсвэл "сэтгүүлч" гэдгийг зөвхөн камер барьсан хүнээр төсөөлдөг богино ухаантан уу.
И.Өнөр