“Богд Дүнжингарав” хэмээн өргөмжлөгдсөн дархан цаазат Богд хайрхан уул бол байгалийн гайхамшигт үзэсгэлэн бүрдсэн, түүхийн буурал мөр хадгалсан ариун дагшин газар орон билээ.
Энэ уулын ургамал, ус, ан амьтныг нь түшин эрт дээр үеэс хүн амьдарч байсан ул мөр өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Арцатын ам, Зайсан толгой, Хүрхрээгийн амнаас чулуун зэвсгийн дурсгалууд олддог байна. Энэ нь одоогоос 100-180 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний удам өвгийн ул мөр ажээ.
“Зайсан толгойн өмнө, зүүн хажуугаар байсан дөрвөлжин булшнууд нь Хүрлийн үеийн дурсгал мөн” гэж археологич Д.Наваан гуай тогтоосон байна.
Богдхан уулыг бүр Хүннүгийн үеэс шүтэж ирсэн гэж үздэг. Үнэхээр ч Богд уулын ам болгонд “Хүннүгийн үеийн булш бунхан, хиргисүүр байдаг нь үүнийг гэрчилдэг. Иймээс Богд уулыг эртнээс шүтэн хамгаалж иржээ. XII зуунд Хэрэйдийн Ван хаан Тоорил Богд уулыг онголон тахиж “Хан уул” гэж зарласнаар дэлхийн анхны дархан цаазат уулын нэг болсон байна.
Мөн 1778 онд Хүрээ сайд Юндэндоржийн санаачилгаар Манжийн хааны зарлигаар Богд уулын дархан цаазыг батламжилж уулын хоёр оргилд нь “Түшээ гүн”, “Цэцээ гүн” цол шагнасан түүхтэй аж. Ийм ч учраас Богд хан уулын магтаалд:
“Хаан эзнээс зарлигтай, Халх даяар соёрхолтой.
Цэлмэг хөх тэнгэртэй, Цэцээ гүн оргилтой” гэж магтан дуулдаг байна.
1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Богд хааны зарлигаар “Богд хан хайрхан уул” гэж нэрлэх болжээ.
Харин 1957 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Дархан цаазат Чойбалсан уул” гэж нэрлэгдэж байгаад 1972 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 248 дугаар зарлигаар “Богд уул” нэрээр Дархан цаазат газар болжээ.
Ийнхүү үе улиран Богд уулыг “Дархан цаазат газар” гэдгийг нь тодруулж хайрлан хамгаалсаар өнөөг хүрчээ.
Богд уулын Дархан цаазтай талбайн хэмжээ 41.1 мянган га бөгөөд үүний талаас илүү хувь нь хар мод, хуш, гачуур, нарсан ой эзэлдэг байна. Богд уул эргэн тойрондоо 30 гаруй ам сугатай бөгөөд бараг ам болгон нь гол горхи устай аж. Богд уулын ноён оргил Цэцээ гүн далайн түвшнээс дээш 225 метрт оршдог бөгөөд Богд уулыг бүтэн тойроход 165 км зам туулдаг байна.
Цэцээ гүн буюу Богд уулын ноён оргилыг эрт дээр үеэс хаад ноёд ёс төртэй тахин шүтдэг байж.
1778 онд “Их хүрээ” Туул голын эрэг дээр нүүн ирж суурьшсаны хойтон жил 1779 оны зуны тэргүүн сард Халх дөрвөн аймаг, Их шавь нийлж Богд уулын тахилгыг ёс төртэй хийн тахилгын наадмыг “Хүй долоон худаг”-т хийсэн тухай түүхэн баримт үлджээ. Одоо харин Ерөнхийлөгчийн зарлигаар Богд уулыг “Төрийн тахилгатай уул” болгож, дөрвөн жил тутам ёс төртэй тахидаг болсон байна.
Богд хан ууланд 70 овгийн 256 төрлийн ургамал, 54 зүйл хөхтөн амьтан, 1660 гаруй шавьжийн төрөл, гурван зүйл хоёр нутагтан амьдардгийг эрдэмтэд тогтоожээ. Энэ ууланд буга согоо олноор үржин, нэгэн үе 200-300 толгойд хүрч, буга тусгайлан үржүүлж, цусан эврийг нь авч экспортод гаргадаг “Бугын САА” хүртэл байсан ч зах зээлийн шуурганаар тарж бутран алга болсон байна.
Харин сүүлийн 2-3 жилийн өмнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Далай аварга А.Сүхбат Богд ууланд тодорхой хэмжээний газар авч “Буга” төсөл хэрэгжүүлэн, буга өсгөн үржүүлж эхлээд байгаа нь сайшаалтай юм.
Ийнхүү дархан цаазат Богд уулыг хайрлан хамгаалж, тахин шүтэж байсан сайхан уламжлал хадгалагдаж байгаа ч нөгөө талаар хүмүүсийн зохисгүй үйл ажиллагааны улмаас зарим ан амьтны тоо толгой цөөрч, ургамлын сан хөмрөг багасч байгаа нь байгаль хамгаалагчид, судлаачдын ажиглалт, судалгаагаар тогтоогдоод байгаа аж.
Ялангуяа зун, намрын цагт зөвшөөрөлгүй явж самар, жимс түүгчид шинэхэн ургасан самар, жимсийг хуу цөлмөн түүж, мод бутыг нь гэмтээн дахин ургах нөхцөлгүй болгодог байна.
Нөгөө талаар ийнхүү явж байгаа хүмүүс санамсар болгоомжгүйн улмаас гал алдаж, дархан цаазат ууланд хэд хэдэн удаагийн томоохон түймэр гарч их хэмжээний ой, байгалийн баялаг шатан улсад ихээхэн хэмжээний хохирол учирч байжээ.
Сүүлийн жилүүдэд Богд уул хойд талаасаа буюу Улаанбаатар хот талаасаа ихээхэн хэлмэгдэх болсон байна.
“Аялал жуулчлал хөгжүүлнэ” гэдэг нэрийн дор барилгын зарим компаниуд дархан цаазтай уулын бүс нутагт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй орон сууцны барилгуудыг олноор барих болсон нь Богд уулын онгон дагшин байдлыг алдагдуулж, дархан цаазат газрын нэр хүндийг доройтуулсан ажиллагаа болж байна.
Энэ байдалтай тэмцэл хийх үүрэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Богд хан уулын Дархан цаазтай газрын захиргааны холбогдох ажилтнууд мэдсэн ч мэдээгүй царай гарган явдгаас энэ зохисгүй байдал зогсохгүй байгаагаар үл барам барилга объектууд нэмэгдэж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа аж.
Орчлон хорвоогийн буурал түүхийн олон олон үеэс өнөөг хүртэл шүтэгдэн ирсэн “Богд хайрхан уул” чин сэтгэлээсээ шүтэн хайрласан хүнийг ивээн тэтгэж сэргээн мандуулдаг бол үл тоомсорлон байгаль орчныг сэвтээн гэмтээсэн хүмүүсийг үе удмаар нь гэсгээн цээрлүүлдэг “лус савдагтай” гэж яригддаг билээ.
Энэ талаар ч цөөнгүй баримт ам дамжин яригддаг. Эрт дээр үед Богд хан уулын ар сугаар нутагладаг Дониром гэдэг их хөрөнгөтэй айл байжээ. Тэрээр нэгэн өдөр согтуугийн гайгаар шанагатай ус Богд уул өөд цацаж “Энэ нутагт надтай тэнцэх хэн байгаа юм бэ” гэж баярхжээ.
Үүний дараагаар Дониром баян ганцхан жилийн дотор хоосорсон гэж ам дамжсан яриа байдаг байна. 1913 онд Богд хан уулнаас буга алсан Хар Жанжаа гэгчийг 70 өдөр дөнгө өмсгөж, дараа нь зуун ташуур занчих шийтгэл оноож байжээ.
1960-аад оны эхээр Богд ууланд явсан хоёр хүүхэд “Чандмань” овоог шатаагаад өөрсдөө галд эрсэдсэн баримт ч байдаг.
Ийнхүү “Богд Дүнжингарав” уул нь ариун дагшин газар боловч ширүүн догшин лус савдагтай гэдгийг хүмүүс анхаарч мэдэх нь илүүдэхгүй биз ээ.
Д.Батжаргал