Японд үйлдвэрлэсэн шинэ гар утасны тусламжтайгаар автомашиныхаа хаалгыг онгойлгох болон түлхүүр ашиглахгүй машинаа асаах гэх мэт үйлдийг хийх гэнэ.
"Sharp Corp" үйлдвэрлэсэн шинэ төрлийн утсыг Nissan Motor компанийн бүтээсэн техникт ашигласан байна. Жолооч нар халаасан дахь түлхүүрээ хэрэглэхгүй "Ухаалаг түлхүүр" гэж нэрийдсэн тус төхөөрөмжийг ашиглан машинаа онгойлгож, хөдөлгүүрийг нь асаах юм.
Машинд мэдрэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд хэрэглэгч машины ойрхон байхдаа тохирох товчлуурыг дарахад хаалга нээгдэх ажээ. Харин машины бүхээгт суусан хойно хөдөлгүүрийг асаах товчлуур ажилладаг байна.
Японы "NTT DoCoMo" үүрэн телефон утасны оператор компани энэ үйлчилгээг сүлжээндээ ашиглах ажээ. Шинэ технологи бүхий гар утасыг ирэх долоо хоногоос танилцуулна гэж тус компани мэдэгджээ. Харин гар утсыг ирэх оны гуравдугаар сараас зах зээлд гарахаар төлөвлөжээ.
С.Отгонбаяр