-Москва хотоос мэдээлж байна-
ОХУ-ын нийслэл Москва хотноо Trans Russia/ Trans Logistica олон улсын тээвэр логистикийн үйлчилгээ, технологийн чиглэлийн 23 дахь удаагийн хамгийн том үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ.
Москва хотын Крокус экспо хэмээх томоохон цогцолбор төвд дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд явагдах тус үзэсгэлэнд Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай Монгол Улс анх удаа оролцож, павильоноо нээгээд байгаа юм.
Энэ жил 26 орны 390 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаагаас 77 компани шинээр оролцож байна.
Түүнчлэн Монгол Улс Беларусь, Герман, Казахстан, Латви, Литва, Финлянд, Эстон, Иран улсууд анх удаа оролцож энэхүү үзэсгэлэн тээвэр ложистикийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаагаараа онцлогтой билээ.
Монгол Улсаас Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын төмөр зам төрийн өмчит компани, далайн захиргаа, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг зам тээврийн салбарын байгууллагууд оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Транзит Монгол 2018 чуулган зохион байгуулж, Монгол Улс тээвэр логистикийн боломж бололцоогоо танилцуулна.
Үзэсгэлэнг албан ёсны дэмжигч байгууллагаар ОХУ-ын тээврийн яам, ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгчийн газар, ОХУ-ын Төрийн Думын тээвэр, барилгын хороо , Тээврийн салбарын хяналтын улсын алба, Москва хотын захиргаа ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн танхим нь “Ачаа тээврийн үйлчилгээ, терминал, боомтууд дахь ачаа боловсруулах үйлчилгээ, “Ачаа тээврийн салбар дахь IT шийдэл”, “Овор ихтэй ачааг тээвэрлэх” гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваагдан явагддаг байна.
Тээвэр зуучийн компаниуд, худалдааны байгууллага, үйлдвэрийн газруудын удирдлага, мэргэжилтнүүдтэй нүүр тулан уулзах замаар тээвэр логистикийн цогц үйлчилгээнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг нээдэг байна.
Москвагийн цагаар 12:00 цагт албан ёсны нээлтээ хийсэн бөгөөд үүнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар тууз хайчлах ёслолд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Үүний өмнө “Оросын ачаа тээврийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдвээр ярилцлагын танхимд салбар хуралдаан зохион байгуулж, үүнд УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа оролцон 2017 онд тус байгууллагад гарсан амжилтуудын талаар дурдаж, хуран цугласан олныг Монголын павильоноор зочилж, "Транзит Монгол-2018" чуулганд өргөнөөр оролцохыг урьсан юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг бид цувралаар хүргэх болно.