“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа юм. Өчигдөр боловсролын салбар дахь авлигыг хэлэлцсэн бол өнөөдөр ЖДҮХС-ийн үзүүлэлтүүд, энэ сан зорилгодоо хүрч чадсан уу зэрэг асуудлыг хөндөн ярилцаж байна.
Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж “Тусгай сангийн хяналт ба ил тод байдал” сэдвээр мэдээлэл өглөө. Тэрээр ЖДҮХС-д хийсэн шалгалтаар сонгон шалгаруулалтгүй зээл олгосон, зээл авсан компанийн бичсэн төсөл хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, гэрээний хяналт сул гэх мэт зөрчлүүд илэрсэн гэв. Энэ сангаас нийт 600 орчим тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм. Улсын төсөв, Дэлхийн банк, Хөгжлийн банк, ЖАЙКА-гийн зээл зэргээр зээлийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.
Ирэх онд Сангийн яамнаас бүх сангийн үйл ажиллагааг шалган, шаардлагатай бол зарим санг татан буулгах юм байна.

ДОЛООН ЖИЛИЙН ТУРШ СУДАЛГАА ХИЙХЭД ЖДҮ ЭРХЛЭГЧИД ХАМГИЙН ТОМ ХҮНДРЭЛ САНХҮҮЖИЛТ ОЛОХ ГЭЖЭЭ
ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн дотоод, гадаад орчин, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон, төрөөс баримталж буй бодлого, дэмжлэгийн хүртээмжийг тандсан 2018 оны цогц судалгааны тайланг Монголбанкнаас бэлтгэжээ. Энэ судалгааг долоо дахь жилдээ хийсэн байна. Энэ хугацаанд ЖДҮ эрхлэгчид хамгийн том хүндрэл юу вэ гэсэн асуултад санхүүжилт олох гэж хариулсаар иржээ.
Судалгааны үр дүнг Төв банкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир өнөөдөр танилцуулав. Түүний онцолсноор санал асуулгад оролцсон нийт ЖДҮ эрхлэгчдийн 60 хувь нь санхүүгийн тайлан гаргадаггүй. Энэ хэрээр тэднийг хянах, зохицуулахад хүндрэл үүсдэг. Нийт үйлдвэрлэгчийн 12 хувь л ЖДҮХС-гаас зээл авч чаджээ. Тэд 100 хүртэл сая төгрөгийн санхүүжилт хүсдэг.
Зээлийн хүүг ялгаатай тогтоох шаардлага байна. Тухайн бизнесийн эрсдэлд суурилан зээлийн хүүг тогтооно. Монголбанк энэ системийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэв.
Барьцаа хөрөнгийг бага үнэлдэгт үйлдвэрлэгчид сэтгэл дундуур байсаар байна. Эдийн засгийн хүндрэл бий болоход хүүгээ бууруулдаг жишиг Японд бий гэдгийг Д.Ган-Очир захирал танилцуулсан юм.
Дотоод үйл ажиллагаа талаас нь авч үзвэл, байгууллагын өрсөлдөх чадвар, тоног төхөөрөмжийн чанар, ажиллах хүчний ур чадвар боломжийн сайн, бизнес эрхлэгчдийн талаас илүү хувийнх нь борлуулалтын орлого өнгөрсөн нэг жилд өсчээ.
ЖДҮ-ийн хөгжилд Засгийн газар, олон улсын байгууллагууд, санхүүгийн болон төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй.
Эдгээр байгууллага санхүүжилт олгох, сургалт, зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар дэмжлэг үзүүлдэг. Харин цаашид нэн тэргүүнд төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчиг бүрдүүлэх, авлигыг бууруулах зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлага бий.
Бизнесийн орчинд ЖДҮ эрхлэгчдийн энэ онд өгсөн үнэлгээ өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад нэмэгджээ. Тодруулбал, ЖДҮ эрхлэхэд макро эдийн засгийн болон хууль эрх зүй, зах зээлийн орчин харьцангуй боломжийн нөлөө үзүүлж байна гэж дүгнэжээ.
Гэсэн ч хөгжиж буй улсуудын нэг адил ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалттай бус байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид санхүүжилтийн үндсэн нөхцөлүүд болох хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, шимтгэл, хураамж өндөр байгаа зэрэг нь бизнес эрхлэхэд муугаар нөлөөлж байна гэж үзжээ.
Дотоод үйл ажиллагаа талаас нь авч үзвэл, байгууллагын өрсөлдөх чадвар, тоног төхөөрөмжийн чанар, ажиллах хүчний ур чадвар боломжийн сайн, бизнес эрхлэгчдийн талаас илүү хувийнх нь борлуулалтын орлого өнгөрсөн нэг жилд өсчээ. Харин ажиллах хүчний нийлүүлэлт харьцангуй тааруу байна.

Судалгааны дэлгэрэнгүйг эндээс уншина уу.