Энэ зун Оклахома Сити Тандер багтайгаа гэрээгээ сунгаж 4 жилийн 137 жилийн сая долларын гэрээг үзэглэсэн 5 удаагийн бүх одод лигийн шилдэг оноо түүгчдийн нэг Пол Жорж ESPN “The Undefeated”-д өгсөн ярилцлагадаа:
“Хэрэв Индиана Пэйсерс намайг солилцоонд оруулаагүй байсан бол би өдийд Лос Анжелес Лэйкерс багийн өмсгөлтэй тоглож байх байсан” гэж хэлжээ.
2017 оны 07 сарын 06-нд Индиана Пэйсерс болон Оклахома Сити Тандер багууд тохиролцоонд хүрч Пол Жорж Оклахома руу, Виктор Оладипо Домантас Сабонис нар Индианад очиж байсан билээ.
Мөн тэрээр “Би тэнд тоглохыг хүсч байсан. Тэр наймаа огт болоогүй байсан бол би дахин нэг улирал Индианад тоглочихоод, Лэйкерсийн өмсгөлийг өмсөх байсан” гэжээ.
Өнгөрсөн зун Лэйкерсийн хөгжөөн дэмжигчид Пол Жоржийг ирнэ гэдэгт маш их итгэл найдвар тавьж байсан боловч Тандер багтайгаа гэрээний сунгалт хийж Лэйкерс багийн хөгжөөн дэмжигчдийг гонсойлгож байсан билээ.
Лос Анжелес Лэйкерс намайг авах боломжтой үедээ зоригтой шийдвэр гаргаагүйгээс болж намайг өөрсдийн эгнээндээ элсүүлэх боломжоо алдсан гэж Пол Жорж нэгэн удаа хэлсэн удаатай. Өнгөрсөн улиралд Пол Жорж 21.9 оноо, 5.7 самбар, 3.3 оновчтой дамжуулалт дунджилж 43.0%-тай довтолж, плэйоффт ч гэсэн сайн тоглолтоо гаргасан билээ.
2018-2019 оны шинэхэн улирлын нээлтийн тоглолтонд Рассэлл Уэстбрүүкгүй Оклахома Сити Тандер Голдэн Стэйт Уорриорс багийн талбайд зочилж 108:100 харьцаатай хожигдсон бөгөөд Пол Жорж 27 оноо, 5 самбар, 4 бөмбөг таслалт хийж багаа тэргүүлсэн юм.