АНУ-ын Пенсильвани мужийн Дээд шүүх бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж буй католик сүмийн 300 гаруй лам нарын нотлох баримтыг танилцуулсан мэдэгдэл гаргажээ.
Дээд шүүхийн шалгалтаар Пенсильвани мужид байрлах 6 католик сүмийн гишүүд өнгөрсөн 70 жилийн хугацаанд 1000 гаруй хүүхдийг хүчирхийлсэн нь нотлогдсон ба эдгээр хэргүүдийг католик сүмийн удирдлагууд нуун дарагдуулж байсан нь илэрчээ.
18 сарын турш үргэлжилсэн шалгалтын үр дүнд сүмийн өөрсдийнх нь тайланд дурдагдсан 1000 гаруй хохирогч хүүхдийг олж тогтоосон ба лам нар бага насны охид хөвгүүд, өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийлж байсан нь нотлогджээ.
Сүмийн удирдлагууд хүчирхийлэгчдийг болон сүмийн нэр төрийг хамгаалах үүднээс болсон хэрэг явдлуудыг нуун дарагдуулдаг байсны улмаас дийлэнхид нь ял тулгахад хэтэрхий хуучирсан болохыг онцолжээ.
Түүнчлэн шалгалт цаашид ч үргэлжлэх тул хохирогчдын тоо нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй байгаа аж.
Лам нар хохирогчдод мансууруулах бодис өгч эсвэл айлган сүрдүүлж хэргээ үйлддэг байсан болохыг хохирогчид мэдүүлжээ
Дээд шүүхийн мэдэгдэлд хүчирхийлэл үйлдсэн зуу зуун лам нарын нэрс дурдагдсаны дотор үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчихөөс сэргийлэн зарим нэрсийг засварлаж өөрчилсөн байна.
Пенсильвани мужийн Ерөнхий прокурор Жош Шапиро хэрэгт холбогдсон бүх лам нарын нэрсийг бүрэн бүтнээр нь ил болгохоор ажиллаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр, “Сүмийн албан тушаалтнууд хүчирхийллээ тоглоом шоглоом, барилдаан эсвэл зохисгүй үйлдэл байсан гэж удаа дараа тайлбарлан ирсэн. Ерөөсөө ч тийм байгаагүй. Энэ бол цэвэр хүүхдийн бэлгийн хүчирхийлэл.” хэмээн онцолжээ.
Түүнчлэн Вашингтоны Католик сүмийн хамба лам Доналд Вурлыг дээрх хэргүүдийг нуун далдлахад гар бие оролцсон хэмээн буруутгаад байгаа аж.
Пенсильванийн Дээд шүүх 2016 оноос хойш хэдэн 10 гэрчээс мэдүүлэг авч, тус мужид үйл ажиллагаагаа явуулдаг католикийн бүх сүмдийн 500 мянга гаруй хуудас бичиг баримтыг шалгаад байгаа аж.
Лам нар хохирогчдод мансууруулах бодис өгч эсвэл айлган сүрдүүлж хэргээ үйлддэг байсан болохыг хохирогчид мэдүүлсэн ба зарим нь болсон явдлын тухай гэрийнхэндээ ярихад гэр бүлийнхэн нь итгээгүй талаар ч дурджээ.
Пенсильвани мужид 3 сая гаруй католик шашинтнууд амьдардаг ба Америкийн бусад мужуудтай харьцуулахад энд католик сүмийн лам нарт хүчирхийлүүлсэн тохиолдол хамгийн их гарчээ.
Эх сурвалж: BBC