Таван жилийн өмнө Snapchat цахим ертөнцөд нэр алдартай болж эхэлсэн билээ.
Инстаграм, Фэйсбүүк шинэ санаачилгатай ажиллаж хөгжиж байгаа ч Snapchat хүчээ алдах хандлагатай байна. Лхагва гарагт Snapchat хоёр дахь улирлын орлогоо ил гаргажээ. Нэгдүгээр улиралд байнгын хэрэглэгч 191 сая байсан бол дараагийн улиралд 188 сая болон буурчээ. Энэ нь компанийн түүхэнд анх удаа улирал хооронд хэрэглэгчийн хэмжээ ихээр буурсан үзүүлэлт юм.
Хэдийгээр гурван сая идэвхтэй хэрэглэгчээ алдсан хэдий ч орлого олсоор байна. Компанийн орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 44 хувиар өсөн 357 сая ам.долларт хүрсэн бөгөөд нэгдүгээр улирлаас 11.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
188 сая хэрэглэгч өдөр бүр Snapchat-ийг идэвхтэй ашиглаж байгаа нь компани сүйрсэн гэсэн үг биш. Сүүлийн хэдэн жил тус компани эрчимтэй явж байгаад шинэчилсэн дизайныг гаргасны дараа олон хэрэглэгчээ алдсан. Тус хэрэг нь компанийн хувьд томоохон асуудал болсон юм.
Эх сурвалж: Business insider