Чуулганы өчигдрийн (2018.06.21) хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 45.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 28.1 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнажээ. Нийт хөрөнгийн дүнд
- Мөнгөн хөрөнгө 4.3 их наяд,
- Урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд,
- Авлага 4.3 их наяд,
- Үндсэн хөрөнгө 25.8 их наяд төгрөг тайлагнасан байна.
Нийт өр төлбөрийн дүнд
- Төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 6.8 их наяд,
- Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.4 их наяд,
- Гадаад үнэт цаасны өглөг 7.7 их наяд,
- Гадаад зээлийн өглөг 9.1 их наяд төгрөг байна.
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд анх удаа Үндэсний аудитын газраас зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт гаргасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолжээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 төсвийн байгууллагууд, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийг хамруулжээ.