МУ-ыг БНХАУ болон ОХУ-тай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлд засвар шинэчлэлтийн ажил хийх 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк өнөөдөр байгууллаа.
Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар- Дархан чиглэлийн замд эвдрэл гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг 9 цэг бүртгэгдсэн байдаг. Энэ гэрээний хүрээнд эдгээр цэгт зам засвараас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийнэ. Мөн улсын хэмжээнд автозамын хөрөнгийн нөхцөл байдлыг хянах, цаг тухайд нь засвар арчлалтыг зөв төлөвлөж хэрэгжүүлэх боломжтой болох ажээ.
Аюулгүй найдвартай авто замын сүлжээ нь худалдаа аялал жуулчлалыг дэмжих, төрөлжсөн эдийн засгийг бүрдүүлэх, иргэдийг зах зээл болон эмнэлэг сургууль зэрэг төрийн үйлчилгээнд ойртуулж өгдөг тустай.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өндөрлөсний дараа сэтгүүлчид зарим тодруулгыг авлаа.
Зам тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:
-Аваар осол гардаг 9 цэгийг тодорхойлсон. Барилгын зургийг хийлгэнэ. Ингэхдээ даалгавар өгнө. Даалгавар нь, өргөжүүлсэн байна. Бэхжүүлнэ, огцом эргэлтүүд болох 9 цэгийг засч залруулна. Барилгын ажлын явцад нэмэлт ажил гарч мэднэ. Замыг ер нь өргөжүүлнэ, шинэчлэнэ.
-Хэдэн жилийн баталгаа өгөх вэ?
-Зургийн явцад тодорхой болно. Хаанаа гүн өөрчлөлт хийх вэ, доод суурийг нь шинэчлэх вэ гэдэг асуудал гарна. Мөн чанарын асуудал ч яригдана.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Дархан руу концессын гэрээгээр шинээр зам барина гэж гэрээ нь зурагдсан боловч гүйцэтгэгч компани нь санхүүжилтээ босгож чадахгүйн улмаас энэ ажил хийгдээгүй гээд нэлээд хугацаа алдсан. Ингээд бид яаралтай Азийн хөгжлийн банктай 60 сая долларын гэрээ байгууллаа. 60 сая доллар гэдэг бол 150 тэрбум төгрөг. Нэлээд их хэмжээний мөнгө. Засах, өргөтгөх зэрэг ажлуудыг хийх нь ойлгомжтой. Зарим хүн шинэ баримаар байна гэдэг. Хоёр хилийг холбосон зам барина гээд дөрвөн жилийн өмнө нэг компанитай Засгийн газар гэрээ байгуулчихсан. Тэр компанитай шүүх дээр маргаантай байгаа учир гэрээгээ цуцлаж болохгүй байна. Тэр замын асуудал шийдэгдэх юм бол нэлээд урт зам баригдана. Харин одоо байгаа замаа өргөтгөж шинэтгэх шаардлагатай байна гэдгээ хэлмээр байна.
-Ямар хугацаатай зээл вэ?
-Азийн хөгжлийн банкны ердийн зээлэнд тооцогдож байна. Долоон жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дахиад 20 жилийн хугацаанд зээлээ төлнө.