“New York Times” сонины өнгөрсөн долоо хоногийн нэгэн дугаарт цөмийн хаягдлын олон улсын хамтын ажиллагаа, үүнд АНУ-ын үүрэг оролцооны талаар өгүүлэл нийтлэгджээ.
Сүүлийн үед шуугиан тариад буй Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барих хэлэлцээрийн талаар ч дурдсан байна. Тэнд өгүүлснээр бол, АНУ-ын Цөмийн энергийн газар Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар төлөвлөж байгаа гэх яриаг үгүйсгэсээр багагүй хугацаа өнгөрчээ.
Гэвч Б.Обамагийн засаг захиргаа Цөмийн энергийн газар ураны хаягдлыг олборлосон оронд нь булшлах тухай хэлэлцээр хийгдэж байгааг илчилчихсэн юм. Энэ тухай цөмийн эрчим хүчний шинжээч Марк Хиббс “Greenwire” /байгаль орчин, эрчим хүчний асуудлаар бичдэг сайт/-д энэ сарын эхээр мэдээлсэн билээ.
Б.Обамагийн засаг захиргаанд хамаарах “Carnegie Endowment for International Peace”-ийн ажилтан тэрбээр “Монгол, Япон, Арабын Нэгдсэн Эмират Улстай цөмийн хаягдал булшлах гэрээ байгуулах талаар яриа хэлэлцээр хийж байгаа гэсэн юм. Гэрээнд “Ураны баялаг нөөцтэй улсаас олборлолт явуулж, баяжуулалт хийн улмаар цөмийн реактор бүхий улс оронд нийлүүлнэ. Дараа нь реактороос гарсан хаягдлыг олборлосон улс нь эргүүлэн авна” гэж заасан.
Гэхдээ дээрх нэр бүхий орнуудтай эцсийн шийдэлд хүрээгүй байна гэжээ. Мөн тэрбээр “Цөмийн түлшний хомсдолд ороод байгаа орнуудыг түүхий эдээр хангах зорилгоор “нөөцийн банк” байгуулах яриа хэлэлцээр ч хийгдэж байна. Үүн дээр цөөнгүй улс, олон улсын байгууллагууд хамтарч байгаа.
Тухайлбал, Олон улсын цөмийн энергийн агентлаг. ОХУ хамтран олон улсын нэгдсэн байгууламж барихаар шийдвэртэй алхам хийлээ. Казахстан уг байгууламжийг өөрийн улсын газар нутагт байршуулах санал гарган дээрх ажиллагаанд сайн дураараа оролцохоор болоод байна” гэсэн байна. М.Хиббс энэ сарын эхээр цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж байсан ураныг цөмийн түлшний нөөц болгон ашиглахаар АНУ-ын зүгээс төлөвлөж буй гэдгийг дурджээ.
Гэвч цөмийн хөтөлбөрийн талаар Б.Обамагийн засаг захиргааны баримталж буй үзэл баримтлал хийгээд гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт хоёрын хооронд асар их ялгаа бий гэнэ. Үүнийг АНУ-ын Конгресс болон гүйцэтгэх засаглал хоорондын тэмцлийн үйл явц шийдвэрлэх аж. Цөмийн үйлдвэрлэлтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцох, хөрөнгө оруулалт хийх, бусад улсад цөмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, баяжуулах, хадгалах зэрэг АНУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэтийн төлөв үүнээс шалтгаална гэжээ.
АНУ өнөөдөр энэ салбарт АНЭУ болон Японтой хамтран ажиллаж байгаа. Эдгээр улстай Цөмийн энергийн газрын 123 тоот баримт бичгийн хүрээнд гэрээ байгуулжээ. Харин Монголтой ийм гэрээ байгуулаагүй хэмээн албаны эх сурвалж баталж байгаа юм. Дээрх баримт бичигт цөмийн бүтээгдэхүүнийг зэвсгийн болон бусад аюултай зориулалтаар ашиглахгүй байхыг гол мөрдлөг болгожээ.
Мөн энэ хүрээнд үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, үлэмж хэмжээний цөмийн бүтээгдэхүүн тээвэрлэх горимыг тусгасан байдаг аж. Тус улс эдгээр станцыг Өмнөд Солонгостой хамтран барихаар өнгөрөгч хоёрдугаар сард тохиролцсон билээ. Харин цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч Японы хувьд хаягдлаа хэрхэх тал дээр арга зам эрэлхийлж буй. Энэ тал дээр гарц хайхаар тэд хамтарч байгаа аж. “Фүкүшима-1”-ээс болж тусгай зориулалтын торхонд цөмийн хаягдал хадгалах өнөөгийн арга найдвартай биш гэх хандлага ч энэ улсад хүчтэй байна.
Гэвч ард түмний эсэргүүцэл, улстөрийн саад бэрхшээлээс илүү хаягдал булшлах газар нутгийн хомсдол энэ улсын хувьд том асуудал болоод байгаа юм. Цөмийн энергийн газрын захирал Ричард Стратфорд гуравдугаар сарын 29-нд “Олон улсын цөмийн бодлого тодорхойлох” уулзалт дээр Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барих тухай асуудлыг анх ярьжээ. Үүнээс хойш энэ нь олон улсын хэвлэлийн гол сэдэв болоод байна. Тэрбээр “АНУ-ын албаныхан Монголын талтай 123 тоот баримт бичгийн дагуу хамтран ажиллах талаар хэлэлцээр хийсэн” гэжээ.
Гэвч хожим Монголд суугаа АНУ-ын Элчин сайд түүний мэдэгдлийг няцаасан. Мөн АНУ-ын Цөмийн энергийн газар ч ийм хэлэлцээ хийгээгүй хэмээн мэдэгдсэн билээ. Харин “Шинжлэх ухаанчдын холбоо”- ны ахлах ажилтан Эдвин Лайман “Бусад улс орнууд АНУ-ын цөмийн хаягдлыг Монгол уруу зөөвөрлөхөд дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн цагт л тус улстай гэрээ байгуулах боломжтой болно” хэмээн ярьжээ. Хиббс ч Монголтой энэ талаар яриа хэлэлцээр хийгдэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тэрбээр эдийн засгийнх нь хөгжилд хүчтэй түлхэц өгөх арвин нөөцтэй хэд хэдэн ураны орд илрээд буй Монголтой хаягдал булшлах тухай гэрээ хэлэлцээр хийх нь логикийн хувьд тийм ч гайхаад байх асуудал биш. Гэвч тус улс энэ талын мэдлэг, туршлага хомсоос гэрээнд ямар байдлаар оролцох вэ гэдэг дээр ноцтой асуудал тулгараад буй. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны ил тод байдал, удирдлагын бүтэц ямар байх зэрэг нь тодорхойгүй.
Гэтэл ирээдүйтэй төслийн хувьд энэ нь маш тодорхой байх ёстой гэж тэрбээр нэмж хэлсэн байна. АНУ, Монголын хооронд хаягдал булшлах гэрээ хараахан байгуулагдаагүй ч энхийн чиглэлээр энэ салбарт хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн жил гарын үсэг зуржээ. Энд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон цөмийн аюулгүй байдал, хаягдлын менежментийн чиглэлд хамтрахаар тусгажээ. Орос, Хятад хоёрын завсар орших Төв Азийн хөгжиж буй энэ улс парламентын засаглалтай, эдийн засаг нь сул хөгжсөн, гадаад худал дааных нь талаас илүү хувь Хятадтай хийгддэг.
Хахир хатуу уур амьсгалтай Монголын хувьд хүн ам нь таруу суурьшсан учир ашиглагддаггүй өргөн уудам газар нутаг бий. Эдийн засаг нь уламжлалт мал аж ахуй, газар тариалан дээр суурилдаг ч сүүлийн үед олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан алт, зэс, нүүрс, уран, гянт, цагаан тугалгын томоохон ордууд илрээд байна.
Ж.Баярмаа
“New York Times”