УЛААНБААТАРТ ЦАХИМ СУРТАЛЧИЛГАА ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ
Ази, Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган Монголд анх удаа болж өнгөрлөө. Уг чуулганд “ЖДҮ болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санхүүжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Рэйчел Фриймэнтэй ярилцлаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд дэлхийн улс орнууд анхаарах болсон гэдгийг тэрбээр ярилцлагадаа онцлов.
-Таны Монголд ирсэн зорилгын талаар ярилцлагаа эхэлье?
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг санхүүжүүлэх боломжийн талаар банкуудтай хэлэлцэхээр ирсэн. Мөн Монгол төдийгүй олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн томоохон чуулга уулзалтад оролцлоо. Уг чуулганаар эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан.
Санхүүжилт хэзээд асуудалтай байсаар ирсэн. Бүс нутгийн зарим улстай харьцуулахад Монгол улс эмэгтэйчүүдийн оролцоогоороо тэргүүлж байгаа ч үүнд банкны оролцоо шаардлагатай байна. Банкууд эмэгтэйчүүдийг үнэлж, түлхэц өгч эхэлвэл эмэгтэйчүүд өөрт хэрэгтэй санхүүгийн үйлчилгээг авах боломжтой болно.
-Бусад улс оронд эмэгтэйчүүд санхүүгийн дэмжлэг авахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Ер нь ихэнх улсад эмэгтэйчүүд санхүүжилт олоход бэрхшээлтэй байдаг. Харин Австралид сүүлийн жилүүдэд энэ байдал сайжирч байгаа. Эмэгтэйчүүд хамгийн ашигтай зах зээл гэж Австралийн банкууд үзэх болсон. Энэ нь цаашлаад АНУ Канад, Их Британи зэрэг хөгжингүй орнуудын зах зээлд эргэлт авчирч байна. Харин Ливаны банкууд энэ тал дээр хамгийн дэвшилттэй ажилладаг. Тус улсын нэр бүхий банк эмэгтэйчүүдийн бизнесийн санхүүжилтээр дэлхийд манлайлж байна.
-Манай улсын хувьд ямар байдалтай байна вэ? Нөхцөл байдлыг өөрчлөх ямар нэгэн боломж бий юу?
-Банкууд үргэлж үйлчилгээгээ сайжруулж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байдаг. Эмэгтэй бизнес эрхлэгчид ч мөн адил хөгжин дэвшиж байна. Мэдээллийн салбар дижитал болсноор эмэгтэйчүүд цахим орчноос илүү их мэдээлэл хүлээн авч, бизнесээ дэмжих боломжтой.
Эмэгтэйчүүдийн бизнесийн санхүүжилтээр Ливан улс тэргүүлдэг
-Та финтек салбарын мэргэжилтэн. Сүүлийн үед дэлхий дахинд ямар хандлага ажиглагдаж байна вэ?
-Өмнө нь банкууд болон финтек компаниуд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Дараа нь банкууд финтек компаниудыг худалдан авч эхэлсэн. Хэн ч ийм зүйл болно гэж таамаглаагүй. Харин одоо банк болон финтек компаниуд хамтран ажиллах чиг хандлагатай байна. Учир нь тэдний хувьд түншилж ажиллах нь хамгийн тохиромжтой загвар юм.
Гэхдээ олон улсад хууль эрх зүйн орчны зөрүүтэй байдлаас үүдэн финтек компаниуд банкуудтай хамтран ажиллахад сорилттой тулгарсан. Иймд олон улсын санхүүгийн корпораци болон дэлхийн банк эдгээр асуудлыг зохицуулахын тулд анхааран ажиллаж байна.
-Монгол Улсын хувьд энэ ажил хэр ахицтай байна вэ?
-Монголд байх жил хагасын хугацаанд маш их ахиц дэвшил ажиглагдсан. Хүмүүс төлбөрийн маш олон шийдлийг ашиглах боллоо. Нэгэн их дэлгүүрт хүмүүс хурууны хээгээ ашиглан худалдан авалт хийж байхтай таарсан. Энэ нь дэвшил гарч байна гэсэн үг юм. Мөн банкууд худалдааны цахим сурталчилгааны илүү өргөн суваг нээж байна. Монгол улсын банкууд хөрш улсуудын адил банкны дансыг таблет дээр нээх боломжтой. Үүнийг Монголд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
-Ийм түвшинд хүрэхийн тулд ямар ажил хийж, хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Банкууд болон финтек салбарынхан маш хурдан хөгжиж байгаа. Энэ бол цаг хугацааны л асуудал. Гэхдээ банкууд гаднын туршлагыг судалж, азийн бусад орнууд ямар бодлогоор зохицуулж, хэрхэн хөгжиж буйг сайтар судлах ёстой.
-Та онлайн зар сурталчилгааны сэдвийг хөндлөө. Тээвэр ложистикийг хамруулбал энэ нь Монголд ямар түвшинд байгаа вэ? Бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Монголын хувьд томоохон сорилт байх болно. Хятад улсын хувьд шуудан холбооны салбарыг тодорхой газар бүр байгуулж, асуудлаа шийдсэн. Харин Монгол улс өргөн уудам газар нутагтай, банкууд улс даяараа олон салбартай. Тиймээс эдгээр салбарууддаа цахим зар сурталчилгаа байршуулах боломжтой.
-Монголын хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд амьдардаг. Энэ нь давуу тал болж чадах уу?
-Тэгэлгүй яахав, бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд илүү хялбар болно. Гэхдээ Улаанбаатар хотод авто замын түжрэл нэмэгдэж байгаа нь том бэрхшээл. Иймд цахим зар сурталчилгаа илүү үр дүнтэй.
-Финтек компанийг хөгжүүлэхэд маш их хөрөнгө шаардлагатай. Үүнийг зохицуулах ямар гарц байна вэ?
-Тийм ч их хөрөнгө хэрэгтэй гэж бодохгүй байна. Финтек компанийн хамгийн гол бүрэлдэхүүн нь харилцаа холбооны зөв суваг, сайн дижитал тоног төхөөрөмж, дэд бүтэц байдаг. Монгол улс математик, инженерийн сургалт сайтай нь давуу тал.
Энэ нь банк, финтек компани төдийгүй уул уурхай, инженерийн салбарт сайн үр дүн авчирна. Түүнчлэн Монгол улсад маш их бүтээлч ажлууд хийгдэж байна. Харин одоо хууль, эрх зүйн орчныг сайжруулж, банкны салбарт гарах шинэчлэлийг дэмжих хэрэгтэй. Үйлчлүүлэгчид үргэлж банкнаас шинэ үйлчилгээ хүлээж байдаг.