“Гамшгийн үе дэх хүүхэд хамгаалал, хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн дэмжлэг” сэдэвт салбар хуралдаан өчигдөр Туушин зочид буудалд боллоо. Энэ хурлыг Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд хийв. Хүүхдийг ивээх сангаас хурлыг зохион байгуулж, энэ сангийн Австрали, Япон дахь салбарын захирлууд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах баригадын аврагчид оролцлоо.
Гамшгийн үед аюулгүй байдлыг хамгаалах нь гамшигт өртөгсдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг аж. Гамшиг, эрсдэлийн үед хүүхдүүд илүү эмзэг, мэдрэмтгий болдог байна. Иймд тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг ихээхэн хэрэгцээтэй ч хүүхдүүдэд энэ үйлчилгээг тэр бүр хүргэж чаддаггүй.
Дөрвөн жилийн өмнө 10-12 насны гурван хүүхэд голын эрэгт тоглож байгаад нэг нь амиа алдсан тохиолдол манай улсад гарсан. Энэ үед амьд үлдсэн хоёр хүүхэд айж, сандарсны улмаас ярьж чадахгүй, цочирдсон байжээ.
Сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн сэтгэл зүйн анхны тусламжийн тухай дэлхийн олон орны томоохон бичиг баримтуудад “зайлшгүй” хэмээн тусгажээ. Түүнчлэн НҮБ-ийн хамгийн түрүүнд үзүүлэх тусламжийн жагсаалтанд оруулсан байна.
Гамшгийн үед хүний сэтгэл зүй хамгийн чухал бөгөөд сэтгэл зүйгээр дамжуулан хүний амь насыг аврах боломжтой юм.
Сэтгэл зүйн тусламж бол хамгийн анхны тусламж ба үүний зэрэгцээ бие махбодын тусламжийг үзүүлэх шаардлагатай.
Эрсдэлийн үед хүүхдүүд наснаасаа хамаарч, янз бүрийн хямралд орж хариу үйлдэл үзүүлдэг гэнэ. Тухайлбал, харж сонссон, мэдэрсэн зүйлийнхээ талаар тоглоомтойгоо ярилцах, найзтайгаа ярилцах гэх мэтээр хариу үйлдэл үзүүлнэ. Ийм үед аврагчид харах, сонсох, холбох гэсэн гурван зарчмаар сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг өгөх үүрэгтэй.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг хурлын үеэр онцолж байлаа. Түүнчлэн гал сөнөөгч, эмч мэргэжилтнүүдэд сэтгэл зүйн анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалт явуулах нь зүйтэй гэв.
Дөрвөн жилийн өмнө 10-12 насны гурван хүүхэд голын эрэгт тоглож байгаад нэг нь амиа алдсан тохиолдол манай улсад гарсан. Энэ үед амьд үлдсэн хоёр хүүхэд айж, сандарсны улмаас ярьж чадахгүй, цочирдсон байжээ. Ийм үед хүүхдэд ХАМГИЙН ТҮРҮҮНД сэтгэл зүйн тусламж үзүүлнэ.
Манай улсад бага насны хүүхэдтэй хүүхэлдэйн баатрын дүрээр ярилцах, дунд болон том болсон хүүхдүүдэд тэдэнд туслах хүмүүс байгааг ойлгуулах, итгэл төрүүлэх, зоригжуулах аргыг ашигладаг. Энэ нь энгийн бөгөөд орхигдуулж болшгүй тусламж юм.
“Хүүхдийг ивээх сан”-гийн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хөтөлбөрийн менежер Б.Дарьханд:
-Гамшгийн онцгой үед хүүхдэд үзүүлж буй нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг, арга зүй маш чухал. Энэ арга зүй, анхны тусламжийг зөвхөн мэргэжлийн хүн үзүүлэх шаардлагагүй. Мөн их үр дүнтэй. Манай улсад зуд, ган, байгалийн гамшиг их тохиолддог аймгуудад энэ арга зүйг ашиглаж байна.
Сүүлийн үед энэ төрлийн үйл ажиллагаануудад хандивлагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оролцоо нэмэгджээ.
Б.Мөнхбайгаль