Mongolia mining 2018 үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт хоёр өдрийн турш боллоо. Хурлын үеэр “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрүүдийн мэргэжилтнүүд хангамжийн ямар бодлого баримталж буйгаа танилцуулав.
Эрдэнэт үйлдвэр нийт худалдан авалтын 65 хувийг дотоодоос, 35 хувийг гаднын орноос хангажээ.
"Эрдэнэт" үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг илтгэлийг танилцуулъя. Тус үйлдвэр цахилгаан, барилгын бүхий л тоног төхөөрөмж, нүүрс, шохойн чулууг дотоодоос худалдан авдаг. Өнгөрсөн онд Эрдэнэт хотод "Анд энерги" компани лед гэрэл үйлдвэрлэж эхэлсэн. Тус компанитай ч хамтран ажилладаг байна. Баяжмалын уут, ажлын хувцас зэргээ орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авдаг. Өнгөрсөн онд нийт худалдан авалтын 65 хувийг дотоодоос, 35 хувийг гаднын орноос хангажээ. Үүнд тус үйлдвэрийн хөрөнгө оруулалтын дүн багтаагүй гэдгийг онцлов. Аль улсаас хамгийн их худалдан авалт хийснийг харвал
- БНХАУ-аас 57 хувь,
- АНУ, ОХУ-аас 9 хувь,
- БНСУ-аас 10,
- Нидерландаас 6 хувийн бараа бүтээгдэхүүнийг тус тус худалдан авчээ.
Тендерийн зараа "Өдрийн сонин", өөрийн цахим хуудсанд нийтэлдэг.
Нийт худалдан авалтын
- 66 хувь нь шатах тослох материал, төрөл бүрийн урвалжууд, конверийн лент,
- 15 хувийг сэлбэг хэрэгсэл,
- 14 хувийг үндсэн тоног төхөөрөмж,
- 4 хувийг туслах материал,
- 1 хувийг бага үнэтэй, түргэн элэгддэг зүйлс эзэлж байна.
-Дотоодын үйлдвэрлэгчдээс юу худалдан авдаг вэ?
2012 онд 15 компанитай 8 нэр төрлийн бүтээгдэхүүн авахаар хамтарч ажиллаж байв. 2017 онд 35 компаниас 27 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн авч байна. Эдгээр компанид 102 тэрбум төгрөг зарцуулжээ. 35 бол зөвхөн үйлдвэрлэл эрхлэгчид гэдгийг онцолъё.
Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил үйлчилгээ худалдан авах хуульд 45 хоног гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу тендер зарлан, сонгон шалгаруулдаг.
Хүдэр бутлахад ашигладаг ган бөмбөлөг, ган бөөрөнцгийн 80 хувийг дотоодын 3 компани нийлүүлдэг. Цаашид 100 хувь болж өснө. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бидний шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр нягт хамтран ажиллаж байна. Бэхэлгээний бодисууд, хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд, баяжмалын уут, шүүлтүүрийг мөн дотоодоос авдаг.
Энэ онд тус компани цаасан болон цахим хэлбэрээр тендерт оролцох компаниудын хүсэлт, бичиг баримтыг хүлээн авах бол ирэх жилээс 100 хувь цахим тендерт шилжинэ. Үүний тулд ажилчдаа хоёр удаагийн сургалтад хамруулжээ.
Илтгэлийн дараа Ж.Ганзориг даргаас цөөн асуултад хариулт авав.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ДАХИН 40 ЖИЛ АЖИЛЛАНА
-2016 онд “Эрдэнэт” үйлдвэр үндэсний ААН болсноор хангамжийн бодлогод ямар өөрчлөлт оров?
-Бичиг баримтуудыг цэгцлэхээс эхлээд олон ажил хийсэн. Өмнө нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр худалдан авалт хийдэг байсан юм. Харин одоо бид Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн дагуу ажиллаж байна. Компанийн худалдан авах ажиллагааны ерөнхий журмаа цэгцэллээ.
"Оюутолгой" ханган нийлүүлэгчтэйгээ илүү тулж ажиллан, сайн бойжуулдаг, зөвлөгөө өгдөг юм байна.
Худалдан авалт ил тод, нээлттэй, ханган нийлүүлэгчдэд өрсөлдөх тэгш боломж олгоно. Чанартай барааг зах зээлийн үнээр худалдаж авна. Импорт орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Аль нэг компанид хууль бусаар, давуу байдал үүсгэхгүй. Мөн дундын зуучлагчгүй ажиллана. Үйлдвэрлэгч, албан ёсны гэрээт борлуулагчаас л бараа, үйлчилгээ авна. Ингэхдээ зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдан авч, чанарын шаардлага хангасан ААН-үүдтэй хоёр хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулна.
-Таны өмнө “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэлтийн мэргэжилтэн илтгэн тавилаа. Тус компанийн ил уурхайн худалдан авалтын 83 хувь нь дотоодын ААН-д ногддог. Харин “Эрдэнэт”-ийн 65 хувь нь үндэсний үйлдвэрлэгч, албан ёсны эрхтэй дистрибьютеруудад ногддог юм байна.
-Манай үйлдвэрийн 3 хэлтэс худалдан авалт хийдгээс би зөвхөн хангамжийн хэлтсийн тоог танилцууллаа. Жишээ нь Хөрөнгө оруулалтын хэлтэс хариуцан гүйцэтгэдэг, өндөр үнэтэй ажлуудын (барилга угсралт гэх мэт ажлыг дотоодын компани л гүйцэтгэнэ.) дүнг хамруулаагүй. Оюутолгойн 83 хувь дотоодод гэхээр би эргэлзэж л байна. Үндсэн тоног төхөөрөмжийг (хүнд машин механизмууд) импортоор л авч таарна. Энэ тоог оруулсан эсэхийг лавлах хэрэгтэй.
ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИДНИЙ АЖИЛ БАЙНГЫН ХАРДЛАГА, СЭРДЛЭГ ДУНД БАЙДАГ
-Тендерийн зараа ямар хугацааны өмнө зарладаг вэ?
-45 хоногийн өмнө.
-Яагаад? “Оюутолгой” 6 сарын өмнө зарладаг юм байна.
-Хэдий бидний үйл ажиллагаа адил боловч манай үйлдвэрийн 51 хувь төрийн өмч. Иймд Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил үйлчилгээ худалдан авах хуульд нээлттэй тендерийн хугацааг 45, хязгаарлагдмал тендер 15, харьцуулсан бол ажлын 5 хоног гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу тендер зарлан, сонгон шалгаруулдаг. Харин "Оюутолгой" энэ хуулийг дагах үүрэггүй. Гэхдээ бид "Оюутолгой"-н ханган нийлүүлэлтийг жижг болгон авч үзэж байна. Авах юм бий. Манай нөхцөлд тохирохгүй зүйл ч бий. Бид баялгийг олборлоод олсон мөнгөөрөө өндөр үнэтэй техник гаднаас авдаг тул олсон хэд маань гадаад валют болж, гадагшилдаг.
Гурваас дээш жил хадгалсан бараа бүтээгдэхүүн асуудалтай. Гурваас дээш жил хадгалсан сэлбэг, хэрэгслийн тоо ихээхэн буурч, 3-5 хувьд хүрсэн.
Харин "Оюутолгой" Монголд шингээхийн тулд үндэсний үйлдвэрлэгчийг илүү дэмжинэ гэж байгаа нь олзуурхууштай. Тэд ханган нийлүүлэгчтэйгээ илүү тулж ажиллан, сайн бойжуулдаг, зөвлөгөө өгдөг юм байна.
-Жилийн өмнө энэ үзэсгэлэнд ирэхэд ган бөмбөлгөө гадаадаас биш, дотоодоос авна гэж ярьж байсан.
-Технологийн онцлогийн улмаас бид одоогоор 100 хувь ган бөмбөлгөө дотоодоос авдаггүй. Анхны туршилтууд ноднин эхлэхэд эхний ган бөөрөнцгүүд туршилтын хугацааг даагаагүй. Иймд “Дарханы төмөрлөг” технологио сайжруулан, дараагийн туршилт амжилттай болсон юм. Дотоодоос ямар нэг бараа бүтээгдэхүүн хангана гэдэг нь нэг талхыг нөгөө талхаар сольж байгаатай адилгүй. Чанарын шаардлага хангахад урт хугацаа шаардлагатай. Ган бөмбөлгийг дотоодоос авснаар тээвэрлэлтийн зардал буурсан.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр олон жилийн туршлагатай атлаа танай нормд одоо л хүрч байна гэхээр би гайхаад байна л даа.
-Өмнө нь барилгын арматур үйлдвэрлэдэг байж байгаа 2016 оноос л ган бөмбөлөг үйлдвэрлэж байна. Энэ бол тэдний хувьд шинэ бизнес.
-Эрдэнэтийн агуулах гэж эндхийн тэндхийн, хэрэгтэй, хэрэггүй баахан бараагаар дүүрчихсэн байдаг гэх шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?
-Агуулахын үлдэгдлийг бид жилээр нь ангилдаг. Гурваас дээш жил хадгалсан бараа бүтээгдэхүүн асуудалтай. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Аудитаас жил бүр шалгадаг. Гурваас дээш жил хадгалсан сэлбэг, хэрэгслийн тоо ихээхэн буурч, 3-5 хувьд хүрсэн. Агуулахад аюулгүйн нөөц гэж бий. Үйлдвэрлэхэд удаан хугацаа шаарддаг, өндөр үнэтэй сэлбэгүүдийг гурав хүртэл жил хадгалдаг. Хэрэв эвдрэл гарвал бид үйлдвэрлэлээ зогсоож болохгүй. Сэлбэх ёстой тул ялгаж салгах хэрэгтэй.
“Эрдэнэт”-ийн нийт тоног төхөөрөмжийн 70 орчим хувь нь элэгдэж, хуучирсан. 2014 оноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлтүүд хэцүү байна. Зэсийн үнэ 4000 ам.долларт хүрч, өөрийн өртгөөс бага болсон үе ч бий. Эзэмшигчид өөрчлөлт орсноор хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ихээхэн хойшилсон.
Үйлдвэр 40 жил ажиллалаа. Цаашид ахин 40 жил ажиллана. Иймд үндсэн тоног төхөөрөмжөө зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Одоогоор манай газар хэлтсүүдээс нийт 40 сая ам.долларын тоног төхөөрөмжийн захиалга ирүүлээд байна.
-2019 оноос “Эрдэнэт” үйлдвэр цахим тендер явуулснаар ханган нийлүүлэгчдэд ямар давуу тал үүсэх вэ?
-Үнэнийг хэлэхэд бидний ажил байнгын хардлага, сэрдлэг дунд байдаг. Цахимжсанаар нээлттэй болж, олон нийтийн хяналт сайжирна. Тендерийн зараас хоцорсон хүмүүс мэдээллээ нуулаа гэнэ. Нэгийг нь сонгон шалгаруулахаар энэ компанид давуу эрх олголоо гэнэ. Тендерт оролцохгүй ААН ч тендерийн материал татаад, үзэх боломжтой болно.
-Танд баярлалаа.