Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай сургууль өнөөдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа. Тус сургууль оюуны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмтай 487 хүүхдэд ерөнхий боловсролын болон тэднийг амьдралд сургах, олон нийтийн газарт биеэ авч явах зэргээр хүүхдүүдийн эрүүл мэндийн онцлогт тохирсон сургалтуудыг явуулж байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль нэг ээлжээр хичээллэх учиртай ч хүүхэд олон учир сургууль гурван ээлжээр хичээллэхэд ойрхон болж байна. Иймд сургуулийн өргөтгөл барих шаардлагатай байгаа саналаа салбарын сайддаа танилцууллаа.
Ц.Цогзолмаа сайд сургуулийн өргөтгөл барих санхүүжилтийг 2019 оны Улсын төсөвт суулгах саналыг Засгийн газарт уламжлахаа амлалаа. Манай сургууль харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн хүүхдүүдийг хамруулдаг байсан бол сүүлийн жилүүдэд өөр дүүрэг, орон нутгаас ч хүүхдээ сургууль хамруулахаар ирж байна. Эрүүл мэндийн онцлогтой хүүхэд ирэхэд авахаар өөр аргагүй байдаг. Сургуулийнхаа сул орон зай хонгилуудыг анги болгон тохижуулаад ашиглаж байна” гэж тус сургуулийн захирал Ч.Ганбилэг ярилаа.
55 дугаар сургууль 2016 оноос дауны хам шинжтэй хүүхдүүдэд зориулсан, тусгай тохижилттой хоёр ангийг нээн ажиллуулжээ. Нэгдүгээр ангид нь 12 хүүхэд суралцаж, гар зүгшрүүлэх, хүрээлэн буй орчинтойгоо зохицож сурах зэрэг хүүхэд бүрийн бэрхшээлийн онцлогт тохирсон сургалтыг явуулж байна.
Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг. 55 дугаар сургуулиас бусад нь хүүхдийг дунд сургууль дүүргээд цаашид үргэлжлүүлэн сургадаггүй. Харин энэ сургууль 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг мэргэшүүлэх чиглэлээр анги нээж оёдолчин, тогооч, зочид буудлын үйлчлэгчээр ажиллах анхан шатны сургалтыг явуулж байна.
Тогоочийн кабинетэд 11 дүгээр ангийнханд бүрж шарсан тахиа хийх хичээл орж байв. Шарсан тахиагаар зочдоо дайлах сурагчид, “Би ирээдүйд тогооч болно” гэсэн өөдрөг хүсэл тэмүүлэлтэй хэмээн Г.Лхагважав багш ярилаа.
Зочид буудлын үйлчлэгчийн сургалтад дауны хам шинжтэй хүүхдүүд суралцаж байна. Аравдугаар ангийнхан зочид буудлын үйлчлэгчийн сургалтад гурван жил суугаад, нийгмийн хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгжүүдэд ажиллах боломжтой хэмээн багш нь хэлж байв.