Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Остин хотод болсон технологийн үзэсгэлэнд танилцуулсан богино хугацаанд угсрах боломжтой, "Vulcan" хэмээх 3D принтер ашиглаж бүтээсэн байшин олны анхаарлыг татлаа.
Энэхүү байшинг хаус төслийн "New Story" компани, робот угсралтын "ICON" компани хамтран 3D принтерээр "хэвлэсэн" байна. 35 ам метр талбайтай, 10 мянган ам.долларын үнэ бүхий энэхүү байшинг 48 цагийн дотор барих боломжтой гэдгээрээ онцлог аж. Ийм байшинг Гайти, Эль-Сальвадор зэрэг хүн ам шигүү суурьшсан улсын иргэдэд зориулж байгаагаа санаачлагч компаниуд онцолжээ.
Туршилтын байшингуудыг энэ оны эцэс гэхэд "барьж", 2019 он гэхэд Эль-Сальвадорт 100 байшинтай хотхон байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн "New Story", "ICON" компани хамтарсан төслийнхөө хүрээнд 60 ам метр талбайтай байшинг 12-24 цагийн дотор "барих" зорилт тавьсан байна.
Н.Номин-Эрдэнэ