Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлын хураангуйг хүргэж байна.
- Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ өдөр хаана ямар үйл ажиллагаа болох, хаана зам хаах талаарх НЗДТГ болон холбогдох байгууллагуудын төлөөлөл дараах мэдээллийг өглөө.
- ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Археологийн хүрээлэнгийн захирал Николай Николаевич Крадиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтангадас” одонгоор шагнажээ. Монгол судлалын чиглэлээр 20 гаруй жил ажилласан тэрбээр “Хүннүгийн эзэнт улс” сэдвээр судалгаа шинжилгээ хийж, ном болгон монгол хэлнээ хэвлүүлсэн эрдэмтэнтэй хийсэн ярилцлагыг та ЭНДээс уншаарай.
- “Намрын ногоон өдрүүд - 2018” үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд болж байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.
- УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, “Unfriend” хөдөлгөөний элч, дуучин Б.Анхбаяр нар УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос санаачлан зохион байгуулсан “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. Зөвлөмжийг ЭНДээс уншина уу.
- Монголд төрж өссөн ч өдгөө Японд амьдардаг, эртний монголын түүхийг орчин цагтай хослуулан зурдаг зураач С.Заяасайханы сонирхолтой ертөнцийг өгүүлэх “Цагийн зөрүү” баримтат кино олны хүртээл болоход бэлэн болжээ.