Ес дэх удаагийн "Японд суралцах тухай мэдээллийн яармаг" энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Монгол-Японы төвд 11:00-17:30 цагийн хооронд болно.
Монгол-Японы төв тус үйл ажиллагааг 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд мэдээллийн яармагаар Японы улсын болоод хувийн 9 их дээд сургуулийн төлөөлөгчидтэй уулзан мэдээлэл авах, элсэлтэд бүртгүүлэх боломжтой.
Мөн Монгол дахь Японы элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих байгууллага зэрэг газруудаас тэтгэлгийн талаарх болон японы оюутны амьдралын талаар ганцаарчилсан зөвлөгөөг ч өгөх юм.
Тус арга хэмжээ нь үнэ төлбөргүй явагддаг бөгөөд ирсэн зочдод оролцогч сургуулиудын гарын авлагаар хангах аж. Мэдээллийн яармагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авах боломжтой.