Монголын Уран Зургийн Галерей жил бүр оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж буй “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16:00 цагт болно. Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээлийг дэлгэжээ.
“Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.
Үзэсгэлэнгийн хаалт буюу шагнал гардуулах ёслол ирэх сарын 11-ний 16:00 цагт болно.
Үзэсгэлэнг өнөөдрөөс ирэх сарын 12-ны өдрийн хооронд Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэх юм. Шилдгээр шалгарсан бүтээлүүдээр үргэлжүүлэн үзэсгэлэн зохион байгуулна гэж Монголын Уран Зургийн Галерейгаас мэдээллээ.