Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Манхут” хар салхи Филиппин, Хонгконг, Макао, БНХАУ-ын Өмнөд хэсгийг дайрлаа. Ням гарагт Хонгконг, БНХАУ-ын өмнөд хэсэг Гуанду муж “Манхут” хар салхинд өртөж, салхины эрч огцом ширүүсэн их хэмжээний бороо орсны улмаас бүсүүдэд онц байдлын хамгийн өндөр түгшүүр буюу улаан түгшүүр зарлажээ. Салхины эрч 162 км/цагт хүрсэн байна. “Манхут” нь БНХАУ-д энэ жил гарч байгаа хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байгаа аж. Хар салхины улмаас 28 хүн амиа алдсан төдийгүй Гуандун мужаас 2.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Харин Хонгконгт сүүлийн 20 жилд гараагүй хамгийн хүчтэй хар салхи гэгдэж байгаа хар салхи 10 цаг үргэлжилжээ. Үүний улмаас Цим-Ша-Цуй Виктория боомтод далайн түвшин дөрвөн метрээр нэмэгдсэн байна. Өмнө нь 1999 онд гарсан “York” хар салхи 11 цаг үргэлжилсэн нь түүхэнд өмнө нь гарч байгаагүй үзэгдэл болж байсан юм. Одоогоор хар салхины түгшүүрийн зэрэглэлийг бууруулаад байна.
Ням гарагт бүсийн хэмжээнд албан газруудын үйл ажиллагаа бүхэлдээ зогсоод байсан ч Хонконгийн Хөрөнгийн биржийн арилжаа хэвийн үргэлжилж эхэлжээ. Хонгконгийн нисэх буудлыг удахгүй эргэн хэвийн ажиллагаандаа оруулахын тулд холбогдох албаныхан боломжит бүхий л арга хэмжээ авч, ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Одоогоор 1400 гаруй нислэг цуцлагдаад байгаа аж.
Үүнээс гадна хар салхины улмаас Макаогийн казино түүхэндээ анх удаа хаагдахад хүрсэн байна. Амралтын өдрүүдэд үйл ажиллагаа нь 33 цаг зогссоноос 185 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй гэж тоглоомын зах зээлийн судалгааны “Union Gaming” компани мэдээллээ. Казино даваа гарагаас эргэн нээгдэх ч өмнөх шигээ хэвийн үйл ажиллагаанд ороход цаг хугацаа шаардлагатай байгааг албаныхан мэдээллээ. Түүнчлэн казиногийн орлого есдүгээр сард 15 хувиар нэмэгдэнэ гэж урьдчилан тооцоолж байсан нь долоон хувиар буурч магадгүй байгааг зах зээл судалгааны “Govertsen” байгууллага мэдээлжээ.
Түүнчлэн бямба гарагт Филиппин улс хар салхинд өртөж, нөхцөл байдал хүндхэн байна. Филиппиний уулархаг Бенгет муж энэхүү хар салхинаас болж хамгийн их хохирол хүлээсэн байна. Хар салхины улмаас баруун хойд бүсийн хөдөө аж ахуйн бүсэд 50 хүн амиа алджээ. 37 хүн ор сураггүй алга болоод байгаа аж.
Аврах багийнхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч замын гулгаа, халтиргаанаас болж хайгуулын ажиллагаа хүндрэлтэй байгааг мэдээлсэн байна. Тус улсын Засгийн газар улсын хөдөө аж ахуйн салбарт 92 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцоолсон байна. Хар салхины нөлөөгөөр 175 мянган га тариалангийн газар сүйдэж, бүх будааны ургацаа алджээ мөн 5.7 сая хүн тодорхой хэмжээнд хохирол хүлээжээ. Мөн Филиппиний хойд бүсэд алтны уурхайн 40 ажилтан ууланд нуранги үүссэний улмаас түгжигдсэн байна. Аврах багийнхан долоон хүний цогцос олжээ.
Н.Номин-Эрдэнэ