Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Шүүгчийн Ёс зүйн гомдол шийдвэрлэлт өнгөрсөн онтой харьцуулбал:
Шүүхийн Ёс зүйн хороонд өнгөрсөн оны мөн үед 325 шүүгчид холбогдох 214 гомдол ирж байсан. Харин өнөөдрийн байдлаар 277 шүүгчид холбогдох 203 гомдол иржээ. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гомдлын тоо 5.2 хувиар, гомдолд холбогдох шүүгчийн тоо 15 хувиар буурсан байна. Мөн Шүүх бүрэлдэхүүнд гаргасан гомдол 47 байсан бол 20 буюу 42.5 хувь болж буурчээ.
Харин ШЁЗХ-ны сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувь, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр 50 хувиар өссөн байна.
Шүүхийн Ёс зүйн хорооны шийдвэр сүүлийн 5 жилд:
Н.Ганбаатар "Хүлээн авсан гомдол, түүний шийдвэрлэлтэд шинжилгээ хийхэд нийт шүүгчдийн 51 хувьд нь гомдол гаргасан байна.
Нийт шүүгчдийн 51 хувьд нь гомдол гаргасан байна.
Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүх болон шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаснаар 1641 шүүгчид холбогдуулан гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 67 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан" гэлээ.
Шүүхийн Ёс зүйн хороо 45 шүүгчийг сануулах, 17 шүүгчийн цалинг бууруулах, 7 шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэр гарч, хүчин төгөлдөр магадлалаар 2 шүүгчийг огцруулах, 5 шүүгчийн цалинг 20-30 хувиар 1-6 сар бууруулах, 7 шүүгчийг сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн гомдлын агуулга:
21%- Хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн;
21%- Шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны дүрэм зөчсөн;
19%- Мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй;
14%- Хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга;
11%- Хувийн ашиг сонирхолтой, тэгш бус хандан, нэг талд үйлчилсэн;
10%- Зохисгүй байдал гаргасан, загнаж зандарсан, ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлээгүй;
2 %- Шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн;
2 %- Бусад гэж үзсэн байна.
Цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх хэд хэдэн асуудал байна
1. Шүүгчийн хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, /Бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаагүй одоо 2 гишүүн дутуу, Хууль зүйн асуудал эрхэлсэн ТЗ-ны байгууллагаас нэр дэвшүүлсэн 3 гишүүн ажлын ачааллаас шалтгаалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр Шүүхийн ёс зүйн хорооны хэвийн үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөөтэй байна/.
2. Шүүгчийн хариуцлага, хувь заяаны асуудлыг шийдвэрлэх нэн хариуцлагатай үүргийг үндсэн ажлын зэрэгцээ орон тооны бусаар гүйцэтгэж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх, цалин урамшууллын системийг хуульчлах,
3. Монголын хуульчдын холбооны дүрмийн зохицуулалтаас шалтгаалж 5 удаа нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан боловч, олонхын санал аваагүй гэдэг шалтгаанаар 1.5 жил, 10 сар болж хойшлогдож байна.
4. Гомдол шалгах, нотлох, хянан шийдвэрлэх чиг үүргийг олон улсын эрх зүйн индекс өндөртэй орнуудын түвшинд хүргэх,
5. Ёс зүйн хорооны дүрмийн зарим процессыг хүндрүүлж байгаа, хүнд суртал үүсгэсэн зохицуулалт, шүүхээр хянагдах хүрээ хязгаарыг өөрчлөх замаар Ёс зүйн хорооны шийдвэрийн үр нөлөөг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.