Цагаан хад гаалийн хяналтын бүс, Гашуун сухайт боомтын хил орчимд коронавирусийн эерэг сэжигтэй тохиолдол удаа дараалан гарч хил гаалийн асуудал хүндэрсэн. Тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал эрсдэлд орж байгаа талаар "Баянзам тээвэрчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ.
"Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү:
“Өмнөговь аймагт буюу экспортын ногоон бүсэд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа. Гэтэл сүүлийн нэг сар орчмын хугацаанд Гашуун сухайт боомтоор гардаг нүүрсний таталт 350 машинаас өдөрт 50 машин болтлоо буурсан. Шалтгаан нь манайхаас гарсан тээврийн жолооч нар БНХАУ-ын талд очоод өгсөн шинжилгээний хариу нь удаа дараа эерэг гарч байгаатай холбоотой. Эерэг хариу гарах бүрд Хятадын талаас манай нүүрсний орох машины тоог хязгаарладаг. Сүүлийн эерэг гарсан тохиолдлоос хойш гурав хоног Хятад нэг ч машин хилээр аваагүй. Үүнээс үүдээд тодорхой хугацаанд 50-хан машин авна гэж Хятадын талаас мэдэгдсэн.
Одоо Цагаан хаданд 4000-5000 орчим жолооч байгаагаас 1900 нь нүүрсээ аччихсан хил рүү орох гээд хүлээж байна. Тэд өдөрт дөрвөн автобусанд суугаад Хятадын талд шинжилгээ өгдөг. Шинжилгээний хариу сөрөг гарвал нүүрсээ ачаад ордог.
Манай тээвэрчид нэг улирал буюу гурван сар, зарим нь хагас жил хилийн бүсэд амьдраад тээвэр хийж байна. Сүүлийн хоёр хоног гаалийн талбайгаас нэмж нүүрс ачихгүй гэсэн хязгаарлалт хийсэн. Ингэхээр ачих болов уу гээд горьдоод хүлээж байгаа 2000 жолооч Цагаан хаданд нүүрс ачдаг газруудад хуваагдаад машиндаа хүлээгээд байна. Өдөрт 50 машин гэвэл 45 хоногийн дараа нэг машин, 30 хоногийн дараа энэ машинууд цуварч орох нь гэсэн дүр зураг бий болсон. Тээврийн жолооч нар өнгөрсөн хугацаанд вакцины хоёр тундаа бараг 100 хувь хамрагдсан. Гэтэл Хятадын талд орохоор өдөрт нэгээс хоёр хүний шинжилгээ нь эерэг гараад байдаг. Орохын өмнө бүгд Монгол талдаа түргэвчилсэн шинжилгээ өгөхөд сөрөг гардаг. Манай улсын шинжилгээ яг ямар шинжилгээ болоод байна вэ?
Нүүрсний экспорт голлон явуулдаг Цагаан хадыг "Ногоон бүс" биш "Улаан бүс" болсныг өнөөдөр мэдэгдэж байна. Цагаан хаданд хоёр сум нийлүүлсэн дайны 6000 хүн, машин байнга бужигнаж байна. Энэ хүмүүсийг харж ханддаг онцгой байдлын, төрийн албаны хүмүүс байгаа боловч сэжигтэй тохиолдол алдчихаад байна. Үнэхээр хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, халдваргүйжүүлэлтийн горим алдагдсан гэсэн дүгнэлт гараад байна. Иймээс эдгээр асуудлуудад тодорхой хариулт өгөхийг Засгийн газраас шаардаж байна.
Цагаан хаданд амьдарч байгаа хүмүүст "Ногоон бүс"-ийн түр үнэмлэх өгч байгаа юм байна. Энэ үнэмлэхийг авсан хүмүүс байнгын шинжилгээнд ороод хяналтад байна гэж үздэг. Гэхдээ энэ үнэмлэх дээр нь зураг байдаггүй юм байна.Зураг байхгүй болохоор хоорондоо дамжуулаад явдаг байх. Цагаан хаданд байгаа хөл хөдөлгөөнийг хяналтад оруулж чадахгүйгээс болоод хулгайн тээвэрчид ирээд шинжилгээнд хамрагдахгүй байж байгаад халдварын голомт болж байна гэж бид үзэж байна. Тиймээс Цагаан хадыг "Улаан бүс" болгон зарлаач гэж Засгийн газар, УОК-оос хүсэж байна. Энэ онцгой объектод зөвхөн ажил үүргийн хамааралтай тээвэрчид, компанийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг үлдээгээд хатуу хөл хорио тогтоож Цагаан хадыг цэгцлэхгүй бол БНХАУ талд хилийн цаана болж байгаа манай энэ үйл явдалд муу дүн тавиад байна. Монгол Улс халдваргүйжүүлэлтээ хийж чадахгүй байна гэж үзсэн учраас хилийн таталт нэмэгдэх найдвар байхгүй болж байна. Тиймээс УОК онцгой анхаараад нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна." гэв.
Тээвэрчдийн холбооны дарга Н.Ялагдашгүй Цагаан хадны тээврийн жолоочдыг улс анхаардаггүй бөгөөд байсхийгээд л Улаанбаатар хотоос ажлын хэсэг очиж ажилладаг ч үр дүн гардаггүй гэлээ. "Жолооч нар өөрсдийгөө өвчлөлгүй ногоон бүсэд яваад байна гэж бодож, амны хаалт зүүхгүй, гараа ариутгахгүй яваад байна. Шинжилгээний будилаанаас болж айдастай, гэртээ ч харьж чаддаггүй. Монгол Улсын хилийн экспорт тэг зогсолт хийж, тээвэрчид гэртээ харих уу үгүй юу гэдгээ шийдэж чадахгүй байна" гэлээ. Тэд Цагаан хадыг улаан бүс болгож хаагаад, тодорхой тооны, жишээ нь 200 орчим жолоочийг тусгаарлаад тээвэр хийх боломжоор хангах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж.
Энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол энэ сарын 19-ний өдөр тээвэрчид хүнд даацын шалаанзтай Улаанбаатарт ирж суулт хийхээ мэдэгдлээ. "Машинтай суулт хийж байгаагийн учир нь гэвэл тээврийн машин дотор комбинезон, маск, бээлий, гутланд нь улавч өмсгөөд, машины кабинд нь оруулж хүнийг хаагаад гаднаас нь лацдаж, гурваас дөрвөн сар хүнийг амьдруулахаар яг ямар юм болж өрнөдгийг энэ дарга нарт ойлгуулмаар байна. Маш хэцүү нөхцөл байдалд байлгаж байна. Энэ дарга нар экспорт, нүүрс л яриад байна. Тэрний цаана хүн хаягдаад байна" гэв.
Халдвар авсан хүмүүсийн албан тоог аймгийн болон сумын онцгой комисс өгөөгүй байна. Тээвэрчдээс зөвхөн Хятадын талд дөрвөн хүний шинжилгээ нь эерэг гарсан" гэв.