Хүүхдүүдийн үзэх дуртай "Маамуу" цуврал анимейшний эвлүүлдэг тоглоомыг /паззл/ эвлүүлэхэд багачуудын хайртай Аами, Таами хоёр 3D хувилбараар "амилан" гарч ирээд таны хүүхдэд өөрийгөө танилцуулан яривал ямар вэ? Мөн хүүхэд тань хайртай хоёр баатраа гараараа удирдан нааш цааш явуулах ч боломжтой болно гээд бод доо. Тэгвэл удахгүй энэ бүхэн биеллээ олох нь ээ.
"Маамуу" цуврал анимейшнийг бүтээн туурвидаг "Монгол Контент" компани AR технологийг ашиглан танин мэдэхүйн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг “Аргун" компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
"МААМУУ"-ГИЙН AR ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ МОНГОЛЫН ТӨДИЙГҮЙ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА
Хамтын ажиллагааны талаар "Монгол Контент" компанийн Гүйцэтгэх захирал Э.Чинзориг:
"Аргун" компанитай хамтарч ажиллаж байгаа нь бидний 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа "Маамуу" төслийг шинэ шатанд гаргах, Augmented reality (AR) технологид суурилсан "Маамуу"-гийн бүтээгдэхүүнүүдийг Монголын төдийгүй олон улсын зах зээлд нийлүүлэхэд эхлэл болж байгаад баяртай байна.
Контентын зах зээл дижитал технологийн ачаар хүртээмжийн нэмэгдүүлэх, агуулгын хувьд баялаг, интерактив болж байгаа нь дан ганц дотоодын зах зээлд дүрийн бизнесээ хөгжүүлээд явах биш олон улсын зах зээлд гарах боломжийг нээж өгч байгаа юм. Саяхныг хүртэл бидэнд дижитал шилжилт, дижитал технологи, AR, VR, NFT гэсэн үг хэллэг холын юм шиг сонсогддог байсан бол өнөөдөр бодит амьдралд өдөр тутмын хэрэглээндээ оруулах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр хэрэглэгчдийн өөрчлөгдөж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дижитал бүтээлээр хангах зорилго бидний өмнө тулгарч байна. Энэ зорилгод маань нийцэж байгаа хамтын ажиллагаа гэж харж, бидний зүгээс хамтран ажиллаж байгаадаа баяртай байна" гэлээ.
"Аргун" компанийн Гүйцэтгэх захирал Н.Батзориг:
"Манайх контент үйлдвэрлэгч компани. Бид Монгол Улсад дэвшилтэт AR, VR, MR технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Олон нийтийн дунд трэнд болж байгаа энэ технологиудын эко системийг бид бүрдүүлж чадсан. Манай компанийн залуус өнөөдрийг хүртэл 92 аппликейшн хийгээд байна. Олон улсад мөн бараа бүтээгдэхүүнээ амжилттай туршиж, зах зээлд байршуулж, өөрсдийн өрсөлдөх чадварыг тодорхойлж чадсан. Манай байгууллага боловсрол, маркетинг, контентын гэсэн гурван чиглэлийн төсөлд ажиллаж байна. Боловсрол төслийг маань ерөнхий боловсролын 60 гаруй сургууль ашиглаж эхлээд байна.
VR технологи нь цэвэр хийсвэр орчинд байдаг бол AR технологи нь бодит орчинд хийсвэр дүрслэл нь цугтаа харагддагт оршиж байна.
Технологийн хөгжил хурдтай явж байгаа энэ үед хүний мэдээлэл авах хэлбэр өөрчлөгдөж байна. Хүний мэдээлэл авах орцод тулгуурлан контентыг илүү амьд мэдрэмжээр өгч байна. Технологи хүмүүсийн сонирхлыг татдаг болсон энэ цаг үед тухайн контентын шинж чанар, давуу талыг илүү харуулж байна гэсэн үг. Цаг хугацаа, орон зайн хувьд хязгаарлагдмал бүхэл боломжийг нэг дор мэдрүүлдгээрээ онцлогтой" гэлээ.
AR технологийн талаар тэрээр "AR технологи нь бодит болон хийсвэр орон зайн цогц харилцааг харуулдаг. VR технологи нь цэвэр хийсвэр орчинд байдаг бол AR технологи нь бодит орчинд хийсвэр дүрслэл нь цугтаа харагддагт оршиж байна.
Тэгэхээр хэвлэлийн материал эсвэл биетийг аудио, видео болгон гурван хэмжээст интерактив дүрсээр баяжуулж шууд удирдах боломжтой. Хүн бүрийн хэрэглэдэг ухаалаг утсаар дамжуулан үнэ цэнийг бүтээж, дэлхийн 19 салбарт өндөр үр өгөөжөө өгч буй технологи" гэлээ. Энэ технологийн тусламжтай тус компани бодитоор харах боломжгүй үлэг гүрвэлүүд, тив дэлхий, ан амьтад, нарны аймаг зэрэг түүх, газар зүйн мэдлэгийг сонирхолтой байдлаар хүүхэд багачуудад хүргэдэг байна.
Хоёр компанийн хамтын ажиллагааны үр дүнд "Маамуу" анимейшний гол дүр Аами, Таами хоёртой хүүхэд багачууд маань AR технологиор дамжуулан тун удахгүй уулзах болно.