Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчид ковидын халдвар авч, сургалтын үйл ажиллагаа зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн гэж зарим хэвлэл мэдээллээ.
Энэ талаар тус сургуулийн захиргаанаас мэдэгдэл гаргаж, хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ковидын халдвар авсан сурагч огт байхгүй хэмээн үгүйсгэжээ.
Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захиргаанаас гаргасан МЭДЭГДЭЛ-д
Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчид ковидын халдвар авч, сургалтын үйл ажиллагаа бүтэн цахим хэлбэрт шилжсэн тухай буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эцэг эх суралцагчид та бүхнийг сэтгэл зүйн хувьд тавгүй байдалд оруулж буйд харамсаж байна.2021.09.01-нээс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш ковидын халдвар авсан суралцагч огт байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 2021.09.06-ны өдрөөс сургалтын үйл ажиллагаа 5:9 зарчмаар хэвийн үргэлжлэх болно гэжээ.