Дэлхийн түүхэд арванхоёрдугаар сарын 01-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1988 оны арванхоёрдугаар сарын 1. ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн.
ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болдог бөгөөд дэлхийн олон сая хүнийг хамарч буй эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байна.
2021 оны хувьд "Тэгш бус байдлыг зогсооё, ДОХ-ыг зогсооё" уриатайгаар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлнэ.
ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр нь ДЭМБ-аас санаачилсан дэлхийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн 11 чухал өдрийн нэг юм.
Зөвхөн 2020 онд тус өвчнөөр 1.5 сая хүн шинээр оношлогдож, 680 мянган хүн нас барсан. Одоогоор дэлхий даяар 37.7 сая хүн ДОХ-той амьдарч байгаа ба тэдний 70 хувь нь ретровирусийн эсрэг эмчилгээг насан туршдаа хийлгэх шаардлагатай
1959 оны арванхоёрдугаар сарын 1. Антарктидыг зэвсэггүй тив болгов
АНУ, ЗХУ тэргүүтэй 12 орон Антарктид дээр зэвсэг турших, цэргийн ажиллагаа явуулахыг хориглосон гэрээг 1959 оны арванхоёрдугаар сарын 1-нд байгуулжээ.
Энэ нь "Хүйтэн дайн"-ы үед зэвсэглэлд хяналт тавихыг оролдсон анхны гэрээ байсан бөгөөд цаашдаа тус тив дээрх харилцааг зохицуулах бодлогын үндэс болсон байна.
Антарктид тивд 1800-аад оноос улс орнууд эзэмшлээ тогтоож эхэлсэн ба улс орны хооронд газар нутгийн маргаан, зэвсэгт мөргөлдөөн үүсэж эхэлжээ.
Улмаар тус тивийг шинжлэх ухааны судалгаанд хадгалахын тулд зэвсэг тэр дундаа цөмийн бөмбөг туршихгүй байхаар санал нэгдсэн байна.
1913 оны арванхоёрдугаар сарын 1. Автомашиныг олноор нь угсарч эхлэв
Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнийг бэлэн болгох хүртэл эд анги, хэсгүүдийг олноор нь угсарч, суурилуулдаг хөдөлгөөнт угсрах шугамыг анх 1913 оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглажээ.
АНУ-ын Мичиган мужийн Highland Park хот дахь автомашины "Ford" үйлдвэрт уг аргыг анх ашигласан нь автомашин үйлдвэрлэлд хувьсгал авчирсан аж.
Уг арга нь "Ford" үйлдвэрийг үүсгэн байгуулсан Хэнри Фордын санаа байсан бөгөөд "Model Ts" загварын автомашиныхаа үйлдвэр дээр анх туршсан байна.
Энэхүү нээлтийн ачаар нэг машин үйлдвэрлэхэд зарцуулдаг 12 цагийн хугацааг 1 цаг 30 минут болгон багасгажээ.