УИХ-ын гишүүн П.Анужин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Соёл, урлаг, соён гэгээрэл бол хүмүүсээс алхам ч алсарч болохгүй нийгмийн оюун санаа, сэтгэлзүйг чиглүүлэгч юм. Би контент үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан.
“Монгол тулгатны зуун эрхэм” телевизийн төслийг арваад жилийн өмнө санаачлан хийж байсан. Монгол хүмүүс хэзээ ч өөрсдийнхөө оюуныг үнэлдэггүй. “Монгол тулгатны зуун эрхэм” гэдэг контентыг нэг ч телевизэд мөнгөөр үнэлж, зарж байгаагүй. Авах ч үгүй юм билээ. Төслөө дөнгөж эхлүүлснийхээ дараа нэг дугаарыг нь 200 мянган төгрөгөөр үнэлж, цувралаар нь авч болох саналыг нэг телевизэд санал болгож байв.
Монгол хүмүүс нэгнийхээ оюуны бүтээлийг үнэлж чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор хандлагын асуудал хөндөгдөх байх” гэлээ.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин хэлэлцүүлэгт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг модератор хийв. Панелистаар:
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
- УИХ-ын гишүүн П.Анужин
- Судлаач Д.Лхамжав
- Оюуны өмчийн газрын төлөөлөл оролцов.
/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү/