Дундговь аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарын онц аюулт байгалийн гамшиг тохиолдсоны улмаас Их газрын чулууны ууланд өвс ургамал үндсээрээ ховхорч, битүү элсэн бүрхүүл үүсэж зэрлэг амьтдын амьдрах орчин, эко систем алдагдан идэш тэжээлийн гачигдалд орж аргаль, янгир устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа билээ.
Аймгийн хэмжээнд өрнүүлж буй тусламжийн аянд Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид өдрийн цалингаа хандивлажээ. Түүнчлэн "Их газрын чулууны байгалийн цогцолбор” газрын Ерлөг хайрхан, Ёрвон хайрхан, Хулгарын хад, Ихрийн хад, Бурхантын тагт, Баян-Уулын хоёр, нийт долоон цэгт 100 боодол өвс тараан байршуулж биотехникийн арга хэмжээ авсан байна.
Дээрх үйл ажиллагаанд Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилчид болон жолооч А.Мөнхбаатар авто машинаар үйлчилж, дэмжин ажиллажээ.
Байгаль эх дэлхий, зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд идэвх санаачилга гарган оролцохыг уриалж байна.