ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй ч Эрээн боомтын хил, гаальтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл харагдаж байна гэж өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн.
Тэгвэл хүнсний ногооны хангамж, үнийн хэмжээ зах, худалдааны төв болон супермаркетуудад ямар байгааг бид сурвалжиллаа.
"Барс" зах болон "Бөмбөгөр" худалдааны төвд дийлэнх хүнсний ногооны үнэ ижил байсан боловч хангамжийн хувьд ялгаатай байлаа.
"Барс", "Бөмбөгөр" захуудад хүнсний ногооны үнэ 1 кг тутамд:
- Төмс 800-900₮
- Лууван 2500-3000₮
- Сонгино 2000-3000₮
- Манжин - 2500-3000₮
- Байцаа - 2000-2500₮
- Өргөст хэмх - 18,000-20,000₮
- Улаан лооль 15,000-18,000₮
- Брокколи - 20,000₮
- Чинжүү - 22,000₮ төгрөгийн үнэтэй байв.
Нарийн ногоо, тэр дундаа өргөс хэмх, улаан лооль, брокколи, чинжүүний хангамж муу байгаагаас гадна эрэлт их байгаа нь ногоо авах иргэдийн хөл тасрахгүй байгаагаас ажиглагдав.
Энэ талаар худалдагчид "Нарийн ногоо арваннэгдүгээр сар хүртэл ирэхгүй. Дотоодоосоо ч олдохгүй байна. Олж авсан хэдхэн шуудай нь ирээд л дуусаж байна. Хойноос орж ирвэл зарах сан" гэж байв.
Харин Супермаркетуудад хүнсний ногооны үнэ 1 кг тутамд:
- Сонгино - 1600-1900₮
- Лууван - 1700-2000₮
- Манжин - 1600-1800₮
- Төмс - 1300-1600₮
- Байцаа - 1300-1600₮ үнэтэй байна.
Зарим супермаркетуудад бусад төрлийн нарийн ногоо байсангүй.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээг авч чадвал эдгээр бүтээгдэхүүний нөөцөд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Хадгалалтын хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнүүдийг хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авна" гэсэн юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр импортын нарийн ногоонууд энэ оны есдүгээр сарын байдлаар
- Байцаа 1691₮
- Улаан лооль 8060₮
- Чинжүү 6612₮
- Лууван 2304₮ үнэтэй байв.