“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан тоглолтын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өнөөдөр 14:00 цагаас НЗДТГ-ын байрны нэгдүгээр давхарт мэдээлэл хийнэ.
Тус цогцолборын удирдлагуудад Зөрчлийн хэрэг нээсэн талаар нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
Хэвлэлийн хурал 14.13-т эхлэв. Хуралд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар оролцов. Шадар сайд хэвлэлийн хуралд ирсэнгүй.
Хотын дарга Д.Сумъяабазар дараах мэдээллийг өглөө:
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг цаашид дэмжинэ. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын тавьж буй шаардлагатай аль болох уялдуулна. УОК-ын тогтоосон дүрэм журмын хүрээнд Хариуцлагын гэрээг ААН-үүдэд хүргүүлж байна. Энэ гэрээг анх 6-р сарын 26-наас хойш байгуулсан. Үүнээс хойш бид долоо хоног тутам гэрээний биелэлтэд хяналт тавьж байна. "Зайсан хилл" цогцолбор Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаа Зөрчлийн хуулийн дагуу зөрчил гаргасан. Энд олон ААН түрээсийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бид өнөөдрийг хүртэл босоо хүлээн авалтыг зөвшөөрөөгүй. Заалны 50 хувьд нь суугаа зочдод л үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн. ААН-үүд үүргээ ухамсарламаар байна. Бид аль болох ААН-үүдийг торгохгүй байна. Гэвч зоогийн газрууд, баарууд заримдаа хайхрамжгүй хандаж байна. Уг нь эдгээр байгууллагын төлөөлөлтэй бид уулзаад зөвшилцсөн шүү дээ.
Иймд "Зайсан хилл"-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Маргааш шүүхэд холбогдох материалыг хүргүүлнэ. Нэг дор ийм олон хүн цуглуулахын оронд, хоёр өдөр дараалан зохион байгуулж болох байв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:
-Бид Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлалтай "Зайсан хилл"-д шалгалт явууллаа. "Собт трэйд" компани энэ барилгыг эзэмшдэг. Тэд дотогш нэвтэрч буй хүмүүсийн халууныг шалгаагүй, ажилчдынхаа халууныг шалган бүртгээгүй. Хоолны газар нь ариун цэврийн шаардлага хангаагүй. Хүн хоорондын зайг баримтлаагүй. Тоглолт үзсэн хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах нь зөв. Бид улбар шар түвшинд байна. Үүнд жагсаал цуглаан, урлагийн тоглолт, спортын тэмцээн, хурим найр хориглосон. Харин үзэгчгүйгээр, Нийслэлийн онцгой комисст урьдчилж мэдэгдээд, лайваар үйл ажиллагаагаа шууд дамжуулж буй газрууд бий. Гэтэл нэг дор ийм олон хүнийг цуглуулсан нь иргэдийн эсрэг хийж буй гэмт хэрэг мөн. Бид Зөрчлийн хэрэг нээлгэн шалгуулна. "Софт трэйд"-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Би аль болох ААН-үүдэд зөвлөн тусалж байна. УОК ААН-үүдээ дэмжиж ажиллана. Гэвч тархалт амаргүй нөхцөлд байна. Хамтын хүчээр үүнийг давна. Иймд үе шаттайгаар ААН-үүдээ нээнэ.
Сэтгүүлчдийн асуултад хариу өгөв:
-Дээд түвшинд та бүхэн ямар хариуцлага үүрүүлэх вэ? Шадар сайдын компани учраас та бүхэн өнөөг хүртэл Хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Очихоор бичиг баримтаа өгдөггүй гэж Мэргэжлийн хяналтын байцаагч хэллээ. Та бүхэн бусад байгууллагад эр бяр байдаг биз дээ?
-Бид ниргэсэн хойно нь хашхираагүй. Цаашид мэргэжлийн хяналтын байцаагч нараас айдаг болно. Л.Эрдэнэчулуун дарга арга хэмжээ авна.
-Сайнбуянгийн Ганбат гэж хүн захирал нь юм байна. Тэгэхээр та бүхэн хариуцлага тооцох уу?
-Хэн ч байсан, адилхан хариуцлага тооцно. Цаашид гөлөр мөлгөр байхгүй, хурц байна.
-Энэ тоглолтын зарыг урьдчилаад тавьсан. Тэр үед нь хяналт тавьж болоогүй юу?
-Аль болох зөвлөн тусалж байгаа ч үнэхээр болохгүй газрууд байна. "Зайсан хилл" наймдугаар сараас хойш 10 удаа зөрчил гаргажээ. Бид шуурхай хуралдаан бүрд Хариуцлагын гэрээний биелэлтийг ярьдаг. Дэглэмээ бариад ажиллаач ээ гэж байна Үүнээс өөрөөр дэмжих арга байхгүй байна. Халдвар буураагүй байна. ААН-үүд хариуцлагатай байж, хэм хэмжээндээ байгаач. Торгох гэж ер улаараагүй. Тэд ажлаа хийж байвал өөрсдөд нь, нийслэлд ч хэрэгтэй. Аргаа бараад энэ хурлыг хийж байна.