“Коронавирус”-ийн халдварын улмаас дэлхий даяар гурван сая гаруй хүн нас барсныг John Hopkins-ийн их сургуулийн мэдээлэл харуулж байна.
Нэгдүгээр сарын 15-нд хоёр саяд хүрсэн энэ үзүүлэлт гуравхан сарын дотор нэг саяар нэмэгдлээ. Нас баралт нэг сая хүрэхэд 8.5 сар, хоёр сая хүрэхэд 3.5 сар болсон байна.
Өөрөөр хэлбэл нас баралт ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгаа нь цар тахалд цэг тавих нь, хонгилын үзүүрт гэрэл харагдлаа гэх найдварыг үгүйсгэж байна. Дэлхий даяар мэдээлэл муутай байгаагаас шалтгаалаад “Covid-19”-ийн шалтгаант нас баралт гурван сая хол давсан байж ч мэдэхээр байгаа юм.
Вакцинжуулах үйл явц эрчимтэй байгаагаас АНУ, Европт нас баралт буураад байгаа бол Бразил зэрэг хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт хамгийн өндөр байна. Сүүлийн нэг сая нас баралтын тал орчмыг таван улс бүрдүүлж байгаа бөгөөд нийт нас баралтын 18 хувь нь бүртгэгдсэн гэдэг утгаараа АНУ хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Дэлхий даяар цар тахлын сөрөг нөлөөг даван туулахаар 26 их наяд ам.долларын арга хэмжээ авч, вакцинжуулалт явуулж байгаагийн нөлөөгөөр эдийн засаг тооцоолсноос хурдан сэргэж байна. Хэдий тийм боловч сургууль завсардах, ажлын байр буурах, дайны үеийнхтэй дүйцэхүйц өр, нийгмийн хэт ялгарал зэрэг сөрөг нөлөө нь голдуу ядуу буурай улс орнуудад бараг арилшгүй "сорви" үлдээхээр байна.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын тооцооллоор цар тахлын нөлөөгөөр 255 сая бүтэн цагийн ажил үгүй болсонтой тэнцэх хэмжээний хохирол нүүрлэсэн байна. Харин Вашингтонд төвтэй “Pew” судалгааны төвийн мэдээллээр 1990-ээд оноос хойш анх удаа дэлхийн дундаж давхарга агшжээ. Тухайлбал: 2020 онд 150 сая хүн дундаж давхаргаас хасагдсан байна.
Ж.Зоригт