Холливудын оддын өнцөр үнэтэй жүжигчний тоонд Николь Кидман зүй ёсоор багтдаг. Тэрбээр өнөөдөр 41 нас хүрч байна. Америкийн кино академийн шилдэг жүжигчний шагналт Кидманы эцэг, эх нь Австралийн иргэн ч Хавайн аралд байхдаа охиноо төрүүлсэн юм. Тиймээс Николь Кидман хоёр улсын иргэншилтэй. Тэр багаасаа л жүжигчин болох сонирхолтой байсан бөгөөд гэртээ аав ээжийн хамт бяцхан дүр бүтээж тоглодог байжээ.
Анх 1983 онд урлагийн тайзнаа хөл тавьсан охин хожим "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гурван удаа хүртжээ. Шаргал үс, цэнхэр нүд, тэгшхэн хөл, гоолиг бие гээд түүний гоо үзэсгэлэнг фенүүд нь шүтдэг. Тэрбээр бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуу гэгддэг Том Крузтай гэрлэж байсан ч харамсалтай нь хосуудын хамтын амьдрал арван жил л үргэлжилсэн юм. Харин тэрбээр дуучин залуу Кейт Урбантай хоёр жилийн өмнө гэрлэсэн билээ.
Николь тун удахгүй амаржина. Тэрбээр дөнгөж саяхан хүүхдийнхээ зургийг эхогоор хараад өөрийн эрхгүй нулимс унагажээ. Энэ нь түүний гурав дахь хүүхэд юм. ТэрбээрТом Крузтэй гэрлэж байхдаа хоёр хүүхэд өргөж авсан билээ.
Ц.Зул