Харин суулт зарлаж байгаа иргэд буюу хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэн энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр Шудрага иргэдийн фронтын тэргүүн Г.Арсланг 14 хоног барьж саатуулах болсон билээ. Харин суулт зарлаж буй бусад иргэд Г.Арсланг баривчилсан ч суултаа цаашид үргэлжлүүлэх болно гэдгээ зарлалаа. Тэдний үзэж буйгаар энэ бүх зүйлийн шалтгаан нь С.Баяр ажээ. “30-ны өдөр 66 суудал авснаа зарлаж, ард иргэдийг Сүхбаатарын талбайд авчирсан тэр хүн өөрөө энэ бүхний гол буруутан гэдгээ мэдрэхгүй явна” хэмээн ярьж байна.
Хорионд байгаа иргэдийн талаарх бодит тоо зарлагдахгүй байгааг тэд хэлээд үнэн хэрэгтээ баривчлагдсан 210 хүн байгаа гэсэн мэдээлэлтэй байгаагаа зарлалаа. Мөн ганц худгийн урьдчилан хорих төвд байцаалт явагдахгүй, мартагдах шахаж иргэдийг залхаан цээрлүүлж байна хэмээн ярьлаа. Хоригдогсодын дунд нэг айлын хоёр хүүхэд ч орсон байна.
Ийнхүү 34-35 хүнийг хамруулж буй суулт цаашид үргэлжлэхээр боллоо. Суулт сэжигтнүүдийг суллах хүртэл үргэлжлэх ажээ.
О.Ариунбилэг