Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглосон С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Азийн наадмын мөнгөн медальт Киргизийн Мээрим Жуманазартай барилдаж 10:1 харьцаатайгаар ялагдан V байрт шалгарч, тэмцээнээ өндөрлүүллээ.
С.Батцэцэг нь эхний шатанд Францын Кумба Ларрок, шөвгийн наймд Оросын Ханум Велиев нарыг ялсан ч шөвгийн дөрөвт Нигерийн Блессин Обарудудуд ялагдсан юм.
Өдгөө 31 настай С.Батцэцэг гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд Лондонгийн олимпын хүрэл медальтай дэлхийн хошой аварга билээ.