Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал болон ажлын хэсгийн гишүүд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаа.
Нийтийн мэдээлэл, хүний хувийн мэдээлэл хамгаалах, цахим орчны аюулгүй байдал, цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд тус уулзалтыг хийсэн аж.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Цахим үндэстэн” санаачилга, цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” болон тоон гарын үсгийн талаар танилцуулав. Дараа нь салбарын үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
ХАМГИЙН ИХ ИРСЭН ГОМДОЛ НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАТАЙ ХОЛБООТОЙ БАЙСАН
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: “Бид иргэдийг утсаар ярихыг хүлээлгүй, төр өөрөө иргэд рүүгээ жилд нэг удаа залгаж санал хүсэлт, гомдлыг сонсож, дүгнэлт хийх бүрэн боломжтой. Өчигдрийн байдлаар хамгийн их ирсэн гомдол Нийслэлийн газрын албатай холбоотой байсан.
Emongolia дээр юун түрүүнд хамгийн хүнд сурталтай үйлчилгээг цахимжуулах дарааллаар явах бүтцийг зохион байгуулж байна. Өдөрт 200-300 өргөдөл гомдол ирдэг. Зөвхөн 1111 төвийн нэг өдрийн дуудлага 1500-1800 хооронд байдаг. Нэг ч дуудлага алдахгүй авч байна. Амралтын сар учраас дуудлага сүүлийн хоёр долоо хоног 60, 70 хувиар буурсан. Санал гомдол гаргасан иргэн тухайн төрийн албан хаагч, сайдтай уулзаж, гомдлыг хэрхэн шийдсэн талаар биеэр уулзаж эсвэл зүүмээр (zoom) холбогдохоор зохион байгуулна.
Өчигдөр засгийн газрын хурлаар Ерөнхий сайд салбарын сайд нарт засгийн газрын хурлын дараа, гурав дахь өдөр болгон иргэдийн асуудлыг шийдвэрлэн, тэдэнтэй уулзах ёстой гэсэн үүрэг өгсөн. Энэ ажил ирэх долоо хоногоос хэрэгжинэ.
Мөн иргэдийн гомдол санал буурч байгаа эсэхэд Авлигатай тэмцэх газар хөндлөнгийн судалгаа хийж байна. Emongolia-д орж цахимжсан үйлчилгээнүүдтэй холбоотой авилга буурсан гэсэн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас өгсөн.
Тухайлбал, жолооны үнэмлэх захиалахтай холбоотой олон дуудлага ирдэг байсан бол одоо цахим болсон учраас энэ чиглэлийн гомдол Авлигатай тэмцэх газарт ирэхээ больсон. E-mongolia-г бүрэн утгаар нь өргөжүүлэхэд хамгийн том асуудал нь хууль эрхзүйн асуудал байна. Учир нь emongolia-д гарсан тодорхойлолт, бичиг баримтыг банк зээлийн материал бүрдүүлэхэд хүлээж авахгүй байна” Гэсэн юм.
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХУУЛИАР ЯМАР МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ, ХЯЗГААРТАЙ, ХААЛТТАЙ БАЙХ ЗЭРГИЙГ АНГИЛНА
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал: “Бид төрийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, авлигаас ангид, иргэд нь бухимдалгүй амьдрахыг хүсэж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дижитал шилжилтийг зохион байгуулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Шинэ засгийн газар байгуулагдаад өнгөрсөн хугацаанд хийж байсан төслийг үргэлжлүүлэн эрүүл мэндийн мэдээллээ боловсролын мэдээлэлтэй холбох гэхээр дата өгөгдлүүд нь хоорондоо солилцох аргагүй тул гацчихдаг.
2016-2020 оны парламент “Цахим бодлогын түр хороо” байгуулаад Монгол улс цахим бодлоготой байх ёстой гэсний үндсэн дээр харилцаа холбоо, радио долгион, шуудангийн хуулийг баталсан. Харин 2020 оны парламент “Инновац, цахим бодлогын бие даасан байнгын хороо”-г байгуулав. Энэ байнгын хорооны гол үүрэг нь Монгол улс цахим бодлогын баримт бичигт, цахим бодлогын хувьд ямар үзэл баримтлалыг баримталж, яаж явахаа тодорхойлох юм. Emongolia системээр дамжуулан төрийн 181 үйлчилгээг иргэд гар утаснаасаа авч эхэллээ. Заавал цаасаар шаардахгүйгээр цахимаар баримт бичгээ аваад явах гэхээр хуулиудад заавал өөрчлөлт хийх шаардлага үүснэ.
Дижитал шилжилт хийсэн улс технологийн хувьд болон хууль эрх зүйн хувьд шилжилт хийдэг. Цахим бодлогын байнгын хороонд түшиглэн Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороог хамруулан УИХ-ын даргын захирамжаар Нийтийн мэдээллийн хууль буюу төрийн цахим засаглалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хувь хүний мэдээлэл буюу иргэн хувь хүн нууцаа хэрхэн хамгаалах, төр иргэдийн нууцыг хэрхэн хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хийх багц хууль санаачилсан. Мөн цахимд шилжсэнээр мэдээллийн аюулгүй байдлыг төр бүрэн хамгаална. Мэдээллийн аюулгүй байдлын төв шинээр бий болгож, хиймэл оюун ухаан, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан иргэдийн мэдээ мэдээлэл, төрийн мэдээ мэдээллийг хамгаалах чиг үүргүүдийг салгаж дөрвөн багц хууль батлах гэж байгаа.
Нийтийн мэдээллийн хуулиар ямар мэдээлэл нээлттэй, хязгаартай, хаалттай байх зэргийг ангилна. Манай улс дэлхийд мэдээллийн аюулгүй байдлын индексээр 128-д жагсдаг. Мэдээллийн аюулгүй байдлын хууль тэр дундаа Кибер аюулгүй байдлын хууль гаргах шаардлагыг олон улсын байгууллагуудаас тавьдаг. Мэдээллийг хадгалах, хамгаалах чиг үүргийг нэг байгууллага гүйцэтгэдэг байсан. Үндэсний дата төвд төрийн үйлчилгээ явуулах, хадгалах чиг үүргийг даатгаж, үүнийг хөндлөнгөөс хамгаалах мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, кибер орчинд ирж буй халдлагаас сэргийлэх үндэсний төв байгуулна.”
Ш.Номиндэлгэр