Дэлхийн түүхэд нэгдүгээр сарын 24-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1935 оны нэгдүгээр сарын 24. Шар айргийг анх удаа лаазалж худалдаалав
"American Can Company" болон "Gottfried Krueger Brewing Company" хамтран 1935 оны нэгдүгээр сарын 24-нөөс шар айргийг лаазлан худалдаалж эхэлжээ.
Хоол хүнсийг лаазалж хадгалах нь түгээмэл байсан ч хийжүүлсэн шар айргийг цагаан тугалгатай урвалд оруулалгүй лаазлах аргыг 1933 онд л олж нээсэн.
Лаазалсан шар айраг хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж гурван сарын дотор компанийн нийт борлуулалтын 80 хувийг эзэлж Krueger компани АНУ-ын шар айргийн тэргүүлэх гурван компанийн нэг болсон байна.
2004 оны нэгдүгээр сарын 24. Opportunity хайгуулч Ангараг дээр газардав
NASA-гийн Ангараг гарагийг судлах хөтөлбөрийн нэг хэсэг "Opportunity" хайгуулч робот 2004 оны нэгдүгээр сарын 24-нд улаан гарагийн "Meridiani Planum" хэмээх тал дээр газардсан.
2003 оны долоодугаар сард дэлхийгээс Delta II пуужингаар хөөрсөн уг робот нь Ангараг руу илгээсэн ихэр роботын нэг бөгөөд 2018 оныг хүртэл идэвхтэй байв.
Түүнийг газардахаас гурван долоо хоногийн өмнө ихэр робот болох "Spirit" Ангарагт газардсан ба 2009 оныг хүртэл ажиллажээ.
2006 оны нэгдүгээр сарын 24. Walt Disney Pixar-г худалдаж авав
2005 оны сүүлээр анимейшн бүтээгч дэлхийн шилдэг компаниудын нэг болсон Pixar-ыг 2006 оны нэгдүгээр сарын 24-нд Walt Disney компани худалдан авсан.
1995 оны Toy Story, 1998 оны A Bug’s Life, 2001 оны Monsters, Inc, 2003 оны Finding Nemo, 2004 оны The Incredibles киногоор алдартай Pixar-ыг 7.4 тэрбум ам.доллараар үнэлсэн.
Хэдий хоёр компани нэг эзэнтэй болсон ч Pixar-н шинэлэг байдлыг хадгалахын тулд Walt Disney-гээс бие даасан хэвээр үлдээсэн байна.