Залуу насны эрэмгий өдрүүдээрээ жигүүрлэж явсан Оюут бүсгүй гэнэт л түнэр харанхуйтай нүүр тулчихсан. Эмийн гаж нөлөөгөөр 90 хувийн хараагаа алдсан гашуун тавилантай эвлэрнэ гэдэг амаргүй. Орчуулагчийн ажилтай, олны дунд бужигнаж явсан ч бусдаас, гадаад орчноос өөрийгөө тусгаарлан гэрийн мухарт шигдэв. Гэхдээ гэрт бүгсэн тэр л дөрвөн жил хараагаа алдсантай эвлэрч, хүлээн зөвшөөрөх, амьдралаа цоо шинээр харах, дахин өндийн босож ирэх хүч тэнхээг хайрласан өдрүүд байлаа.
Эхэндээ хараа нь эргээд сэргэчих юм шиг найдвар сэтгэлийн мухраас ер салахгүй. Бичиг үсэгтэй мөртлөө түүнийгээ хэрэглэж чадахгүй байна гэдэг хэчнээн хэцүү. Тийм үед Оюутад телевиз радио л хань болно. Хараагаа сонсголоор орлуулсан тэр өдрүүдийн нэгэнд хараагүй хүмүүст зориулсан дэлгэц уншдаг программ байдгийг сонсоод уг сургалтыг зорьж очжээ. Тэнд Оюут хараагүй анхны найзтайгаа танилцсанаар өмнө нь цоо шинэ ертөнц үүдээ нээсэн юм. Найз нь цагаан таягтай яаж явдгийг зааж өгчээ. Мэдэрч байгаа 10 хувийн хараандаа түшин, цагаан таягаа бариад ганцаар явж үзлээ. Хараагаа алдсанаас хойших бусдын туслалцаагүй, өөрөө бие даан хийсэн анхны алхам. Тэр л мөч эрх чөлөө гэж ер бусын зүйлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн билээ. Ганцаар явж чадна гэдэг хэчнээн сайхан. Олны дунд ч буцаж ирэв. Ажил хийх боломж байгааг ч олж харав.
Ажилдаа яарсан бусад хүмүүсийн хувьд ердийн бүхэн бүсгүйн хувьд ерийн биш. Тэсгим хүйтэн, шатам халуун, цас бороотой, салхи шуургатай ямар ч өдөр ялгаагүй ажилдаа явах ёстой. Таягаа бариад л гарна.
Удаа ч үгүй нэгэн байгууллагад гадаад харилцааны менежерээр ажилд орлоо. Хамт олны нэгээхэн хэсэг болж, хоёр жил гаруй ажиллахдаа автобусаар ажилдаа ирж, буцдаг байв. Ажилдаа яарсан бусад хүмүүсийн хувьд ердийн бүхэн бүсгүйн хувьд ерийн биш. Тэсгим хүйтэн, шатам халуун, цас бороотой, салхи шуургатай ямар ч өдөр ялгаагүй ажилдаа явах ёстой. Таягаа бариад л гарна. Халгах хэдий ч автобусны буудал дээр байгаа хүмүүсээс тусламж гуйж, суух чиглэлээ асуухаас аргагүй. Тэр үед буудлын мэдээллийг зарладаггүй байсан тул буруу буудал дээр буучих вий гэх айдас цаг үргэлж дагаастай. Ганцаар явж байх үед харанхуйд юм мөргөхөөс эхлээд согтуу хүмүүс татаж чангаах гээд айлгаж сандаргах зүйл мундахгүй.
Гэтэл тэгж өдөр бүр элдэв бэрхшээл саад туулан ажил руу явах шаардлагагүйгээр ажиллаж болох байсныг Оюут хожим нь л мэдсэн юм.
“Өмнө нь бичгийн орчуулга хийх, цахим шуудангаар харилцах зэрэг өдөр тутмын ажлаа гэртээ хийх боломжтой байсан юм билээ. Гүйцэтгэлээ ажил олгогчдоо хянуулаад гэрээсээ ажиллаж болох байсныг Америкт хөгжлийн бэрхшээлийн нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр суралцахдаа би мэдэж ойлгосон юм” хэмээн Оюут ярилаа.
Магистрын хөтөлбөрөө дуусгаад Америкаас ирснээс хойш хоёр жилийн дараа уул уурхайн компанид ажилд оров.
Магистрын хөтөлбөрөө дуусгаад Америкаас ирснээс хойш хоёр жилийн дараа уул уурхайн компанид ажилд оров. Оюут одоо гэрээсээ ажилладаг. Урьдынх шигээ аман болон бичгийн орчуулга хийхийн зэрэгцээ бяцхан үрээ өсгөж байна. Ажлаас нь дэлгэц уншдаг програм суулган тохиргоо хийсэн нөүтбүүк, нэмэлт чихэвчийн хамт өгчээ. Бусад ажилтны нэгэн адил нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй. Хааяадаа очиж орчуулга хийх шаардлага гарвал ажлаас нь машинаар үйлчилнэ.

Нэг удаа уул уурхайн салбарынхны цугларалтын үеэр бүсгүй өөрийн түүхийг ярьсан юм. Ажлын байрны тохируулгыг хэрхэн хийдэг тухай түүнийг ийнхүү танилцуулсны дараа хожим хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн ажилтай болсон нь бүсгүйд маш их урам өгчээ. Тэгээд энэ чиглэлд илүү далайцтай ажил хийхээр эргэцүүлэх болов.
Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй ч бусдаас ямар ч ялгаваргүйгээр хөдөлмөр эрхэлж буй монгол бүсгүйн түүх. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй бусад хүмүүст, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ийм боломж олдож байна уу? Хөдөлмөр эрхлэхэд нь ямар бэрхшээл байна вэ?
Ажлын байрны тохируулгыг хэрхэн хийдэг тухай түүнийг ийнхүү танилцуулсны дараа хожим хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн ажилтай болсон нь бүсгүйд маш их урам өгчээ.
Манай улс 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт”-ийн судалгааг хийжээ. Судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн насны буюу 15 наснаас дээш 94.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдгээрийн 20 мянга орчим нь хөдөлмөр эрхэлдгээс 8395 нь эмэгтэйчүүд.
Эдгээр эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулан Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэй Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх бэхжүүлэх” төслийн хүрээнд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн тохируулгагүй ажлын байранд ажил эрхлэхээс гарч буй үр дагавар”-ыг судалсан байна.
“...Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нэлээд бэрхшээлтэй нүүр тулдаг. Тэдгээрийн ихэнх нь ажлын байрны тохируулгагүй ажилладаг байдлаас үүддэг. Энэхүү үндсэн шалтгаанаас өөр ямар ямар асуудал үүдэж байгааг манай судалгааны үр дүн харууллаа” хэмээн судалгааны багийн ахлагч Ж.Дуламсүрэн ярьж байна.
Ажлын байрны тохируулга гэх ойлголтыг манай улсын хууль эрх зүйн орчинд яг таг тодорхойлсон зүйл алга. Зөвхөн “тохирох хэрэглэгдэхүүн” гэсэн томьёолол бий. Тохирох хэрэглэгдэхүүн гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд зааснаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг хэлнэ” гэж тодорхойлжээ.
Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй”, “Ажил олгогч энэ хуулийн 144.1-д заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангахгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хориглоно” гэсэн зохицуулалтууд оржээ.
Гэвч зөвхөн тохирох хэрэглэгдэхүүн хэмээх хуулийн тодорхойлолт нь маш явцуу хязгаарлагдмал хүрээний агуулга юм. Учир нь ажлын байрны тохируулга гэдэг ойлголтод хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцсэн, хөдөлмөр эрхлэх эрхийг хангахад шаардагдах материаллаг тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээс гадна тухайн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй харилцах өдөр тутмын харилцааны арга зүйг дотоод дүрэм, журамдаа тусгасан, тэдэнтэй харилцах гарын авлагатай байх зэрэг олон талын зохицуулалт хамаардаг.
Сургуулиа төгсөөд удаагүй, хөгжлийн бэрхшээлтэй залуу бүсгүй ажилд оржээ. Бүсгүйн хувьд ажлын байрны тохируулгын талаар ямар ч ойлголт байхгүй. Ажил олгогч байгууллага ч энэ талаар мэдэхгүйгээс болж удалгүй хамт олон нь мөнөөх бүсгүйгээс залхан төвөгшөөж эхэлсэн байна.
Дээр дурдсан судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ажлын байрны тохируулгагүй нөхцөлд хөдөлмөр эрхэлснээр доорх үр дагаврыг хүртдэг ажээ. Юуны өмнө тогтвортой ажиллаж чадахгүй ажлаас гардаг. Хамт олон төвөгшөөж, залхсанаар ялгаварлаж эхэлдэг. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийж чаддаггүй гэх мэт буруу ойлголт нийгэмд бий болдог байна. Ингэснээр тухайн хүн ажлаас авах сэтгэл ханамж нь буурч өөртөө итгэлгүй болдог. Мөн хүсэж сонирхсон ажлаа хийж чаддаггүйгээс гадна хөгжиж дэвжих боломжууд нь хязгаарладаг (хувь хүний хөгжил, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ахиж дэвших боломжууд хаагддаг) ажээ.
Эдгээр үр дагавар бүхэн тодорхой тохиолдлоор нотлогдсон бөгөөд хоорондоо бүгд уялдаа холбоотой гэсэн дүгнэлт гарчээ.
Жишээ болгож, нэгэн тохиолдлыг өгүүлье. Сургуулиа төгсөөд удаагүй, хөгжлийн бэрхшээлтэй залуу бүсгүй ажилд оржээ. Бүсгүйн хувьд ажлын байрны тохируулгын талаар ямар ч ойлголт байхгүй. Ажил олгогч байгууллага ч энэ талаар мэдэхгүйгээс болж удалгүй хамт олон нь мөнөөх бүсгүйгээс залхан төвөгшөөж эхэлсэн байна. Хэдийгээр өөрт нь хэлэхгүй, илтэд ялгаварлан гадуурхахгүй ч ажил хийж чадахгүй хүн ажилд авлаа, өөрт нь таарсан ажилд оруулмаар байна, харилцахад хүнд байна гэх мэт гомдол тасардаггүй байж. Хамт олны гомдол санал ажил олгогчийг ч давхар дарамтад оруулсан байна. Үүнээс болж дарга нь заавал өөрийн биеэр бүсгүйд гүйцэтгэх ажлыг нь тайлбарлаж өгдөг, чадахгүй ажлыг нь бусад ажилтныг гуйж хийлгүүлэх байдлаар өөртөө болон хамт олондоо нэмэлт ачаалал үүсгэх болжээ.
Хэрвээ ажлын байрны тохируулгыг мэддэг байсан бол тухайн хүний зайлшгүй хийх ажил юу байна, бусадтай хамтран гүйцэтгэх ажил нь аль байна, эсвэл өөр ажлын байр руу шилжүүлэх боломж юу байна гэх мэтээр ажлын байрны тодорхойлолтод нь дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авахын зэрэгцээ хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангасан бол ийм байдалд хүрэхгүй байх боломжтой байв.

Ажлын байрны тохируулгагүйгээр ажилд авах, эсвэл тохируулга, дүрэм журамтай ч түүнийгээ дагахгүй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тухайн байгууллага төдийгүй цаашлаад нийгэмд буруу зөрүү ойлголт газар авах сөрөг үр дагавартай.
Манай улсын хувьд ажлын байрны тохируулгын талаар мэдлэг, мэдээлэлтэй байгууллагууд гэвэл гол төлөв хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг ТББ-ууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд байна. Зарим томоохон компаниуд бий ч хуруу дарам цөөн.
Ажил олгогчид буюу аж ахуйн нэгж, байгууллагын хувьд ажлын байрны тохируулгын талаарх мэдлэг мэдээлэлгүй, дүрэм журам, санал гомдол авах механизмгүй, ихэвчлэн явцын дунд буюу боломж гарсан үед тохируулга хийх байдлаар ажилладаг, эсвэл огт тохируулга хийлгүй орхих явдал түгээмэл байна.

Дээрх судалгаанд энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд үндэсний болон байгууллагын түвшинд юу хийж болох талаар тодорхой санал зөвлөмжүүд дэвшүүлжээ. Тэдгээрээс зөвхөн байгууллагын түвшинд хэрэгжүүлж болох зөвлөмжийг энд дурдъя. Үндэснийхийг орхисны учир нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон дагалдах журмуудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд “ажлын байрны тохируулга”-ын зохицуулалт тусгагдаж байгаа гэсэн мэдээллийг ХНХЯ-ны мэргэжилтэн өгсөн юм.
Эн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авч байгаа байгууллага нь ажлын байрны тохируулгын талаар мэдээлэл бэлтгэж, хамт олондоо танилцуулах, ажлын байрны тохируулгыг байгууллагын дүрэм, журам болон удирдах ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгах хэрэгтэй гэжээ. Түүнчлэн
- Сонсголын бэрхшээлтэй ажилтан/ажилчинтай байгуулж буй хөдөлмөрийн гэрээг дохионы хэлээр тайлбарлах, тэднийг санал гомдлоо мессежээр илгээх боломжоор хангах, харааны бэрхшээлтэй ажилтан/ажилчинд өдөр тутмын харьцаанд үзэгдэх орчны талаарх мэдээллийг хамт олон, ялангуяа хамтран ажиллагсад нь хүргэх,
- Ажил олгогчдын ойлголт, мэдлэг, хандлагыг өөрчлөх зорилгоор ажлын байрны тохируулгатай холбоотой нарийвчилсан сургалтуудад хамруулах,
- Удаан хугацааны турш үр дүнтэй байгаа нь батлагдсан материаллаг бус тохируулгыг байгууллагынхаа дотоод журамд нэмж оруулах, сайн туршлагыг бусад байгууллага, ААН-үүдэд түгээх дэлгэрүүлэх. Жишээ нь, дохионы хэлмэрчийн оронд шинэ техник-технологи ашиглан, тохируулга нэвтрүүлэх ажлыг туршиж үзэх. Тухайлбал, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход нь шууд дамжуулах /real time/ төхөөрөмжийг ашигладаг бэлтгэгдсэн ажилтан/хүний нөөцтэй байх гэх мэт.
- Удирдлага, хамт олны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай ёс зүйгүй харьцсан, хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд сахилгын арга хэмжээ авдаг байхаар байгууллагын дотоод журамд тусгах зэрэг асуудлыг зөвлөмж болгожээ.
Энэ бүхнийг ажил хэрэг болгоход бидэнд зөв мэдлэг ойлголт хэрэгтэй. Манай улсын хувьд харьцангуй туршлага бага тул туршаад, хэрэгжүүлээд ирсэн олон улсын сайн туршлагаас суралцах хэрэгцээ шаардлага байна.
Нийтлэлийн эхэнд түүхээс нь хуваалцсан харааны бэрхшээлтэй бүсгүй АНУ-д суралцаж ирснийхээ дараа сурч мэдсэнээ хуваалцах, илүү далайцтай зүйл хийхийн тулд “Гэрэлт цох байшин” ТББ-ыг байгуулжээ. “Гэрэлт цох байшин” нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ажлын байрны тохируулгын талаарх олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна. Үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй бүхий л салбар, чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахдаа ажлын байрны тохируулга хэрхэн хийх талаар мэдээлэл авах боломжтой цахим хуудас ажиллуулахаар бэлтгэж байна.
”Хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүний ажил хөдөлмөр хийх эрхийг хангах, тулгардаг саад бэрхшээлийг бууруулах, амьдралыг нь өөрчлөхөд багахан ч болов хувь нэмэр болох сон гэсэн хүсэл надад байдаг” хэмээн Оюут ярилаа.
Ж.Чанцалдулам