- Тэрбээр Хятадын зарим технологийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг хориглох захирамжид гарын үсэг зурав
- Энэ нь тус улс цэргийн арми, тагнуулын үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргах аюулаас сэрэмжилж байгаа үйлдэл гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Хятадын зарим технологийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг хориглох захирамжид гарын үсэг зурсныг Ройтерс агентлаг мэдээллээ.
Тодруулбал хагас дамжуулагч ба микроэлектроник, квантын мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааны зарим салбаруудад хөрөнгө оруулахаас татгалзсан аж.
Ерөнхийлөгч Байден тус шийдвэрээ “Хятад болон бусад улсууд цэргийн арми, тагнуулын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой технологи, бүтээгдэхүүнд ахиц дэвшил гаргаж байгаа нь аюул учруулж байна. Үүнийг даван туулахын тулд үндэсний онц байдал зарлаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Ройтерс