gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Дутууг нөхөж, дундуурыг дүүргэдэг "хувийн туслахууд"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-11-25
218
Twitter logo
Г.Тэгшсүрэн
218
Twitter logo
Нийгэм
2023-11-25

Гэрэл зургийг Г.Өнөболд

Өмнөх сурвалжилгад Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг эпилепситэй Э хүү ажилд орж, байгууллага, хамт олонтой болмоор байгаа тухайгаа ярьсан.

Харин хүү нийгмийн харилцаанд ороход нь, бусдын адил суралцаж бас хөдөлмөрлөхөд, унаанд суухад нь тусалдаг асран хамгаалагч заавал хамт явах хэрэгтэй. Ээж, аав нь ажлаа хийж, оронд нь хүүд өдөржин  хань, бараа болж, тусалж дэмжээд явдаг хэн нэгэн байвал бэрхшээл тулгарахгүй.

Тэгвэл бие даан ганцаар гадуур явах чадваргүй хүүхдэд, хүмүүст тусалдаг, тэдэнтэй өдөржин хамт явдаг тун хэрэгтэй ажил байна. Энэ ажлын нэр нь “Хувийн туслах”. Энгийнээр хэлбэл, энэ нь тэргэнцэртэй хүнд хөл, хараагүй хүнд нүд, сонсголгүй хүнд чих, ярьж чадахгүй нэгэнд хэл болдог ажил гэсэн үг. Хүмүүс энэ үйлчилгээг төдийлөн мэддэггүй. Гэтэл энэ нь нийгэмд бие даан амьдрахад нь бэрхшээл тулгардаг хүмүүст маш хэрэгтэй  болохыг энэ үйлчилгээний хэрэглэгчид хэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах “Хувийн туслах үйлчилгээ” Өмнөговь аймагт  хэрэгжиж байна. Энэ үйлчилгээний хэрэглэгчдийн нэг нь тус аймгийн V сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ц.Эрдэнэтөгс. Тэрбээр харааны бэрхшээлтэй ч туслах багшийнхаа тусламжтайгаар баррель үсэг ашиглан энгийн сургуульд суралцаж байна.

Хүүгийн сургуулиас Өмнөговь аймгийн “Говийн наран” телевизийн сэтгүүлч Х.Сувд-Эрдэнэ сурвалжилга бэлтгэв. Харааны бэрхшээлтэй сурагч Ц.Эрдэнэтөгс хэрхэн суралцаж, өөрийгөө нээн хөгжүүлж байгаа тухай сурвалжилгыг доорх бичлэгээс хүлээн авна уу. \\Улаанбаатар хотын GoGo.mn сайт, Өмнөговь аймгийн "Говийн наран" телевиз хамтран, хүүхдийн эрхийн асуудлаар цуврал мультимедиа бүтээл бэлтгэв\.

ХУВИЙН ТУСЛАХ БАГШТАЙГАА СУРАЛЦАЖ, ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ БОЛЖЭЭ

Даланзадгад сумын ЕБС-ийн V сургуульд 30 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг. Тэднийг сургуулийн орчинд бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ЗДТГ-аас туслах багшийг цалинжуулан ажиллуулж байна.

Хөдөө малчин байлаа. Нэг л өдөр сургуульд сургахгүй бол манай хүн бид хоёроос хойш энэ хүүхэд хэцүүдэх юм байна гэж бодоод, нөхөртөө малаа орхиод, хүүхдээ аваад төв бараадсан.

Ц.Эрдэнэтөгс 70 хувийн харааны бэрхшээлтэй бөгөөд, өдөр шөнийг л ялгаж чаддаг гэнэ. Тиймээс ангийнх нь найзууд түүнийг бие засахад нь, цайгаа уухад нь, олохгүй байгаа юмаа хайхад нь тусалдаг  аж.

Хүүхдээ сургуульд суралцуулахын тулд асран хамгаалагчид нь чадахаараа хичээж буй тухайгаа ярьжээ. Асран хамгаалагч Ш.Дэлгэрмаа "Хөдөө малчин байлаа. Нэг л өдөр сургуульд сургахгүй бол манай хүн бид хоёроос хойш энэ хүүхэд хэцүүдэх юм байна гэж бодоод, нөхөртөө малаа орхиод, хүүхдээ аваад төв бараадсан. Анх сургуульд оруулахад хүүхдүүд, хүмүүс их цочир хүлээж авдаг байлаа. Удалгүй л ангийнхан нь туслаад л, замыг нь зааж өгөөд л сургуулиараа сайхан хүрээлэл үүсгээд хүлээн авсанд баярладаг" гэжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд суралцахад нь бүх талаар дэмжлэг үзүүлдэг, хувийн туслах багш Ч.Сайнжаргал хөгжлийн бэрхшээлтэй. Гэвч үүнээс үл хамааран тэрбээр туслах багшийн ажлаа төвөггүй хийчихдэг. Харин ч хүүхэд сургууль завсардаж, боловсролоос ангид үлдвэл ирээдүйд нь хэчнээн бэрхшээл тулгарахыг мэддэг тул өөрийгөө дайчлан ажилладаг байна.

Тэрбээр "Тэгш хамруулах тухай бүгд ярьдаг, зорьдог болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн ангид сурч байгаа. Гэвч анги олон хүүхэдтэй, багш бүх хүүхэдтэй чухалчилж ажиллаж чадахгүй учраас бэрхшээлтэй хүүхдүүд сонсогч хэлбэрээр л суралцаад байгаа юм. Харин туслах багштай суралцахаар тэр хүүхэд ангийнхаа найзуудтай адил хэмжээнд хичээлийн агуулгаас хоцрохгүй явах, бэрхшээлээ хүнд, хэцүү гэж шантрах асуудалгүй суралцаж чаддаг. Гуравдугаар ангийн агуулгыг хялбарчилсан горимоор биш стандартын дагуу суралцаад, ахиж дэвшиж байгааг нь харах сайхан санагддаг" гэж ярьжээ.

“Хувийн туслах”-ынхаа тусламжтайгаар Ц.Эрдэнэтөгс ерөнхий боловсролын сургуульд суралцаж, асран хамгаалагчид нь хүүд санаа зовох зүйлгүй ажлаа хийж, энэ айлын амьдрал энгийн л үргэлжилж байна. Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэж бусдаас хоцорч, хойно үлдэж, гэрийн мухар сахиж, ганцаардаж суухгүй байх боломж бүрдүүлсэн энэ сайн жишиг бусдад ч мөн бэрхшээлгүй амьдрах загвар болоосой.

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ НИЙГЭМ Л ГЭЖ БАЙГАА"

Гэрэл зургийг Г.Өнөболд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хувийн туслах үйлчилгээний тусаар энгийн сургуульд суралцаж, бусадтай адил хөгжиж чадаж байгаа бол цаашлаад залуус ч энэ туслахын ачаар нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж, ажиллаж хөдөлмөрлөж буй сайн жишээ бий. “Хувийн туслах” үйлчилгээ Өмнөговиос гадна Орхон аймагт мөн хэрэгжиж байна.

Улаанбаатар хотод “Түгээмэл хөгжил" бие даан амьдрах төв хувийн туслах үйлчилгээг хэрэгжүүлдэг. Эрдэнэт хотын “Хүмүүн бие даан амьдрах” төвийн тэргүүн П.Ганчимэг үүнд өөрөө хамрагдаж байсан тул орон нутагтаа хэрэгжүүлж үзье гэж бодож аймгийн Засаг дарга С.Батжаргалд хүсэлт гаргажээ. Улмаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хувийн туслах үйлчилгээ” төсөл 2021 оноос Эрдэнэтэд эхэлсэн бөгөөд, өдгөө хоёр дахь жилдээ хэрэгжиж буй юм байна.

Хувийн туслахаар ажиллаж байгаа хүмүүсийн цалин, нийгмийн даатгалд зарцуулах жилийн төсөв нь 64.3 сая төгрөг.

Хувийн туслахын цалинг аймгийн Засаг даргын тамгын газраас гаргадаг. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийн туслахаар ажиллаж байгаа хүмүүсийн цалин, нийгмийн даатгалд зарцуулах жилийн төсөв нь 64.3 сая төгрөг аж. Энэ төсвөөс “Хүмүүн бие даан амьдрах” төв рүү хувийн туслахуудын цалин, нийгмийн даатгалын мөнгийг сар бүр шилжүүлнэ. Байгууллага тухайн хүний цагийн тооцоог гаргаж, цалин шилжүүлдэг байна.

Энэхүү төслийн зорилго нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байртай, орлоготой болгоход чиглэдэг аж. Одоогийн байдлаар нийт 27 хувийн туслах ажилтан бэлтгэж 12 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлж буй юм байна.  Б.Мөнхбат, С.Батхүү хоёр тэдний төлөөлөл.

Гэрэл зургийг Г.Өнөболд

Б.Мөнхбат, С.Батхүү хоёр 2009 оноос биенээ мэддэг болжээ. Б.Мөнхбат гурван настайдаа таван давхрын цонхоор унаж, нуруу, нугасны гэмтэлтэй болсон, тэргэнцэр дээр суугаад 29 жил болж буй. Б.Мөнхбат, С.Батхүү нар нэг байрны, хоёр өөр орцонд амьдардаг. Б.Мөнхбатад заримдаа орцоор гарах, шатаар буух гээд ойр зуурын тусламж хэрэг болоход байрны дүү С.Батхүүг гуйна. Тэр үеэс л тэргэнцэртэй хүнийг шатаар аюулгүй, зөв буулгах, гадуур явахдаа хэрхэн түрэх, өөд газарт татаж, түлхэхдээ юуг анхаарах, яах тухай С.Батхүү сурчээ. Тэр одоо бол энэ тал дээр “мэргэшиж”, Б.Мөнхбатын дутууг нөхөж, дундуурыг дүүргэж яваа хувийн туслах нь болжээ. Тэд Эрдэнэт хотод амьдардаг.

Их сургуулиа төгсөөд л жинхэнээсээ бэрхшээлтэй нүүр тулсан. Байнга хамт байдаг байсан найз нөхөд маань амьдралтай, ар гэр, эхнэр хүүхэдтэй болоод завгүй болсон. Нэг ёсондоо би ганцаараа үлдсэн.

Б.Мөнхбат “Би  бусад хүүхдийн адил л 8 настайдаа сургуульд орсон. Намайг найзууд маань хөгжлийн бэрхшээлтэй гэж биш, манай ангийн хүүхэд л гэж хардаг байсан. Тийм учраас би өөрийгөө хөгжлийн бэрхшээлгүй гэж боддог байсан. Харин эсрэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн уулзалт, арга хэмжээнд очихоор тэр орчны уур амьсгал, тухайн хүмүүсийн хандлага ч таалагддаггүй байлаа. Нэг л өөр хүмүүс. Өөрийгөө эрүүл гэж бодож, тэр бодолтойгоо л их сургуулиа төгссөн дөө.

Их сургуулиа төгсөөд л жинхэнээсээ бэрхшээлтэй нүүр тулсан. Байнга хамт байдаг байсан найз нөхөд маань амьдралтай, ар гэр, эхнэр хүүхэдтэй болоод завгүй болсон. Нэг ёсондоо би ганцаараа үлдсэн, ээж, аав минь ч байгаа л даа. Гэхдээ “Хүрээд ир” гээд залгахад “За” гэдэг байсан найзууд маань ирж амжихаа больсон. Гармаар байдаг, яахаа мэдэхгүй. Ингээд л “Би чинь нээрээ найзуудынхаа хүчинд л өдий хүрч шүү дээ, түүнээс хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй л хүн юм байна” гэдгээ өөрөө дотроо хүлээн зөвшөөрч эхэлсэн.

Тэгтэл “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвөөс 2015 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй аймгуудаар тойрон явж, нөлөөллийн ажил хийх гэж байна, чи оролцох уу гэдэг санал тавьсан, би явсан. Тэнд оролцож байсан бэрхшээлтэй хүмүүст дүү нь эсвэл найз нь ч юм уу гэмээр оюутан, залуус туслаад хамт явж байсан.

Гэтэл хамаатан, садан нь биш зүгээр л ажлаа хийж яваа хүмүүс болж таарсан. Ингэж л анх хувийн туслах гэдэг үйлчилгээний талаар мэдсэн юм. Тэр хүмүүсийн байгаа байдал маш их таалагдсан. Би ажилтан, чи ажиллуулж байгаа биш зүгээр л найзууд шиг дотно. Ингээд л энэ үйлчилгээ зөв юм байна, надад ч бас туслах хүн байхгүй бол урагш нэг ч гишгэхгүй юм байна гэдгийг бодож эхэлсэн л дээ.

"ХУВИЙН ТУСЛАХ МИНИЙ СОНГОЛТОД НӨЛӨӨЛДӨГГҮЙ НЬ ХАМГИЙН ИХ ТААЛАГДДАГ"

Гэрэл зургийг Г.Өнөболд

Одоо бол би хэнээс ч хамааралгүй, тусламж хүсэхгүйгээр зөвхөн хувийн туслахтайгаа л байхад нийгмийн харилцаанд орж чаддаг. Би өглөө 10:00 цагт явна шүү гээд хэлэхэд 09:50 цагт гэрийн үүдэнд бэлэн байдаг.

Хувийн туслах миний сонголтод нөлөөлөхгүй нь надад хамгийн их таалагддаг. Би цастай, шуургатайд алхаад явна гэхэд үгүй ээ, таксидъя гэж болохгүй. Гадаа бороо орж байхад би дан цамцтай явна гэхэд гэрийнхэн бол юу ярьж байгаа юм, дулаан хувцасла гээд л загнаад эхэлдэг. Хувийн туслах бол тухайн хүний сонголтыг хүндэтгэнэ. Учир нь, 18-аас дээш насны хүмүүс энэ үйлчилгээг авч байгаа учраас өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрт өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Бид заримдаа өдөржин хамт явна, заримдаа уулзахгүй үе ч бий. Дүүгийн болон миний ажлаас хамаарна. Туслах маань ээлжийн ажилтай тул амралтын өдрөөрөө хувийн туслахын ажлаа хийдэг.

"НАЛУУ ЗАМ БАЙХГҮЙ НЬ НАМАЙГ ӨРӨВДӨЛТЭЙ ХАРАГДУУЛЧИХДАГ"

Гэрэл зургийг Г.Өнөболд

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй нийгэм л гэж байгаа.  Нийгэм нь л хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй мэт харагдуулаад байна. Тэр дундаа хүртээмжгүй нийгмийн загвар нь хөгжлийн бэрхшээлтэй гэж харагдуулахад маш их нөлөөлдөг.

Түгээмэл загвар гэж бий. Хөгшин хүн, хүүхдээ салхилуулж яваа хүн, дугуй унаж яваа хүүхэд гээд бүгд хэрэглэж болох орчныг бүрдүүлээд өгчихвөл түүнийг түгээмэл загвар гээд байгаа юм. Хэрэв ийм орчин бүрдчихвэл хөгжлийн бэрхшээлтэй ч хүмүүс ч бусдын тусламжгүйгээр саадгүй зорчиж чадна гэсэн үг.  

Налуу шат байхгүй учраас би тэнд өрөвдөлтэй харагдаад байгаа юм. Бусдаас тусламж гуйх гээд яахаа мэдэхгүй зогсоно. Тэгэнгүүт хүмүүс намайг анхаарч эхэлдэг. Хэрэв тэнд налуу зам байвал би хэний ч нүдэнд өртөхгүй, бусадтай адил нийгмийн харилцаанд орж чадна шүү дээ.

Налуу шат нь байлаа гэхэд, түүнийг таглаад автомашинаа тавьчихдаг. Бид яг одоо “Өргөө” кино театрын барилгын гадна талбайд зогсож байна \Эрдэнэт хот\. Эндээс тэргэнцэртэйгээ, ганцаараа бууя гэвэл нэг л налуу шат бий. Гэтэл тэр налуу шатыг хаагаад машин байнга зогсчихсон байдаг.

Хотын төвд Төрийн банк байгаа. Тэнд мөн л нэг налуу шат бий. Би нэг ч удаа тэр шатаар өгсөж, уруудаж үзээгүй, үргэлж автомашинаар таглачихсан байдаг. Ингээд л нийгэм нь, хүмүүсийн хандлага нь хөгжлийн бэрхшээлийг бий болгоод, өрөвдөлтэй байдалд оруулчихдаг” гэж ярилаа.

Эрдэнэт хот, "Өргөө" кино театрын өмнөх талбай. 2023 он.

Хөгжлийн бэрхшээлийн тухай бид маш олон удаа ярьдаг. Одоо бид өрөвдөж, хөөрхийлж, халамж өгөөд л болох биш хүний адил амьдрах боломжийг, хөгжлийг, шийдлийг эрэлхийлэх цаг болсон. Танд ч мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүс бусдын адил амьдрахад хэрэгтэй байж болох санал, санаачилга, бодол сэтгэгдэл байвал бичиж үлдээрэй гэж хүсье.

Яг өнөөдрөөс аливаа байгууллага, дэлгүүр, аж ахуйн нэгжүүдийн гадна автомашинаа зогсоохдоо налуу зам хаасан эсэхийг нягталдаг байхад л энэ таны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах эрхэд хувь нэмэр оруулж буй үйлдэл юм шүү. Бид одоо тийм ч бодлого, энэ ч хөтөлбөр гэж их холын том асуудал тодорхойлохоос илүүтэй өнөөдөр гарахдаа л бусдын явах зам, амьдрах эрхэд халдаж буй эсэхээ боддог, бусдын төлөө цохилох зүрх, мэдрэх мэдрэмжтэй байх нь илүү чухал байна.

Өмнөх сурвалжилгад унаж, татдаг буюу эпилепситэй хүүхдийн сурах, хөгжих, нийгмийн амьдрал оролцох эрхийн асуудлыг хөндсөн. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хүмүүс өөрт тохирсон ажил хийж, идэвхтэй амьдрахад юу саад болж буйг бас юу тус, дөхөм болох вэ гэдэгт хариулт өгөх шийдлийг сурвалжиллаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан