Монгол Улсын хилийн зурваст өөрчлөлт оруулж, тодорхой хэмжээний газрын БНХАУ-д талд шилжүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ нь ташаа мэдээлэл болохыг залруулсан юм.
Тэрбээр энэ үеэр ОХУ-ын талтай хамтарч хойд хилийн шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Х.Нямбаатар, Энэ жил ОХУ-тай хамтарсан Хойд хилийг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. ОХУ-тай хиллэдэг 3580 гаруй км үргэлжлэх хилийн цэгийг хоёр талаасаа харилцан тэмдэглэж, протокол хөтлөх ажил үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд хоёр улсын хиллэдэг хилийн цэгийг байгалийн чулуугаар шинэчлэх ажил эхэлсэн. 1970-аад онд хийсэн хилийн баганууд маань бетон арматур байсан учир байгаль цаг агаарын өөрчлөлтийн явцад элэгдэж, гэмтсэн. Тиймээс ойрын хоёр жилд улсынхаа хойд хилийн бүх багана тэмдэгтийг байгалийн боржин чулуугаар шинэчилнэ.
Үүнээс гадна ОХУ-тай хиллэдэг эргэлтийн цэгийг тэмдэглэх ажлын нэг чухал хэсэг бол орчин цагийн геодезийн аргаар эргэлтийн цэгүүдийг тэмдэглэн, харилцан протокол үйлдэж, НҮБ-д баталгаажуулна. Ингэснээр Монгол Улс хоёр хөрштэйгөө хил хязгаарын ямар нэг маргаангүй, НҮБ-д бүртгүүлэн баталгаажуулах зорилготой ажиллаж байна гэв.