Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээг солилцох арга хэмжээ өнөөдөр Япон улсын Элчин сайдын яаманд болов.
Уг төслийг хэрэгжүүлэгч Японы төрийн бус байгууллага болох “All Life Line Net” нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, 2022 онд дууссан байна.
Энэ удаагийн “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг өмнөх төслийн туршлагад суурилан хэрэгжүүлэх аж.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:
- Бага ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах
- Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулах
Байгалийн ухааны талаар сонирхох сэдлийг төрүүлэх арга хэмжээг зохион байгуула, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжуудыг бүрдүүлэх юм байна.