“Henley Passport Index”-ээс дэлхийн хамгийн олон улсад чөлөөтэй зорчих боломжтой хүчирхэг паспорттой орны 2023 оны жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэ жилийн хүчирхэг гадаад паспорттой орноор Сингапур шалгарч, 193 оронд визгүй зорчих боломжтойгоороо жагсаалтыг тэргүүлэв.
Сүүлийн таван жил тус байранд Япон улс нэрлэгддэг байсан ч 2023 онд гуравдугаар байрт оржээ. Их Британи улсын Лондонд төвтэй “Henley & Partners” нь дэлхийн улс орнуудаар аялахад бүрдүүлдэг бичиг баримтын судалгаа хийдэг байгууллага юм. Тэрээр Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) мэдээлэлд үндэслэсэн судалгаагаа гаргадаг бөгөөд дэлхийн 199 паспортыг эрэмбэлдэг.
Тус байгууллагын тайланд дурдсанаар энэ жил Герман, Итали, Испани улсууд 190 орон руу визгүй зорчдог болсноор хоёрдугаарт бичигдэж, Япон, Өмнөд Солонгос, Австри, Финланд, Франц, Люксембург, Швед улс гуравдугаарт оржээ.
Сонирхуулахад, 2014 онд АНУ, Их Британи нэгдүгээр байрт бичигддэг байсан бол 2023 онд Их Британи улс дөрөвдүгээрт, АНУ хоёр байр ухарч, наймдугаар байрт орсон байна. Монгол Улс 66 улс руу визгүй зорчих боломжтой аж.
2023 оны хүчирхэг паспорттой орнууд:
- Сингапур (192 улс)
- Герман, Итали, Испани (190 улс)
- Австри, Финланд, Франц, Япон, Люксембург, Өмнөд Солонгос, Швед (189 улс)
- Дани, Ирланд, Нидерланд, Их Британи (188 улс)
- Бельги, Чех, Мальта, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Швейцарь (187 улс)
- Австрали, Унгар, Польш (186 улс)
- Канад, Грек (185 улс)
- Литва, АНУ (184 улс)
- Латви, Словак, Словени (183 улс)
- Эстони, Исланд (182 улс)
Хязгаарлагдмал эрхтэй паспорттой орнууд
- 101. Сири (30 улс)
- 102. Ирак (29 улс)
- 103. Афганистан (27 улс)
Эх сурвалж:BBC