gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 14
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АТГ-аас “Ногоон автобусны” хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2024-01-09
530
Twitter logo

АТГ автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоон, хохирол 134.5 тэрбум төгрөг хэмээн үнэлжээ. Үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Гурван сарын турш шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэж АТГ-аас өнөөдөр мэдээлэв. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318,7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар зарласан тендерийн нийлүүлэгчээр шалгарсан “Тэнүүн огоо” ХХК-д тендерийн эхний санхүүжилт болох 134,561,367,100 төгрөгийг шилжүүлсэн байна.

Тендерийн хүрээнд эхний ээлжид их багтаамжийн Евро-2 маркийн 100 автобус /ногоон/, дунд багтаамжийн 50 автобус, их багтаамжийн цахилгаан автобус 55 ширхгийг тус тус нийлүүлжээ. Үүнээс техникийн шаардлага хангасан 46,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн цахилгаан 55 автобус, дунд багтаамжийн 50 автобусыг улсын орлого болгон хүлээн авсан байна.

Тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт, шаардлагыг хангаагүй 88,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн 100 автобус /ногоон/-ны хохирлоос мөрдөн байцаалтын явцад 11,941,079,200 төгрөгийг бэлнээр нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэх нөхцөлийг ханган нийт 59 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 71,778,805,590 төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгааллаа.

Дээрх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсан ба үүнд УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 хүн татагджээ.

Шинжээчийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн болох нь тогтоогдсон байна.

Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд ХҮН хэвлэлийн хурал хийж, парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах үйл ажиллагааны асуудлыг хөндсөн юм.

Хөдөлмөрийн үндэсний намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга А.Отгонбаяр "Ногоон автобус шинэ эсвэл хуучин гэдгийг өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл" гэсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан